Jump to content

Бодибилдинг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бялдаржуулал-с чиглүүлэгдэв)
Юүгэн Сэндоу (Eugen Sandow) Орчин үеийн Бодибилдингийн эцэг

Бодибилдинг (Англи: bodybuilding) гэдэг нь хүндрүүлэгчтэй дасгал сургуулилтыг тусламжтайгаар хүний биеийн булчинг хөгжүүлэн томруулж, биеийн галбирыг төгөлдөржүүлэх үйл явц юм.[1] Сонирхогчийн болон мэргэжлийн бодибилдингийн тэмцээнд, тамирчид тайзан дээр тодорхой заавал гүйцэтгэх ёстой поз болон хувийн дугаар зэргийг үзүүлэх бөгөөд шүүгчдийн баг тамирчдыг биеийн ерөнхий харьцаа, булчингийн хөгжил-ялгарал, бэлтгэлжилт зэрэг шалгуур үзүүлэлтийн хүрээнд шүүн ялагчийг тодруулдаг. Бодибилдингийн тамирчид нь тэмцээнд бэлтгэхдээ үндсэн бэлтгэлээс гадна тэмцээнийн тусгай бэлтгэл болох биеийн усыг хасах, өөхөө багасгах зэрэг үйл ажиллагаануудыг хослуулан хийдэг. Чарлес Атлас, Стив Рийвс, Рег Парк, Арнольд Шварценеггер, Луй Ферригно нар нь олны танил алдартай бодибилденгийн тамирчингуудын цөөн хэдэн жишээ юм. Мистер Олимпиа тэмцээний ялагчийг ерөнхийдөө дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй бодибилдингийн тамирчин гэж үздэг. Энэхүү цолыг одоогийн байдлаар Олон Улсын Бодибилдингийн Холбооны /IFBB/ мэргэжлийн тамирчин Филл Хийт эзэмшиж байна.

[1]

  1. Michael Emery. "Men's Bodybuilding: A Short History". Bodybuildingreviews.net. Татаж авсан: 2014-02-25.