Арнольд Шварценеггер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Арнольд Шварценеггер (2010)

Арнольд Алойс Шварценеггер (герм. Arnold Alois Schwarzenegger, 1947 оны 7 сарын 30-нд төрсөн) нь Австри-Америкийн бодибилдингч, жүжигчин, бизнесмэн, улс төрч юм. Өдгөө Калифорни муж улсын 38 дахь захирагчийн албыг хашиж буй.

Тэрээр 15 настайгаасаа хүчний бэлтгэл хийж эхэлжээ. 22-тойдоо Ертөнцийн мистер цолтой болж, Олимпийн мистер тэмцээнд тэргүүлсэн бөгөөд тус тэмцээнд нийт 7 удаа аваргалжээ. Шварценеггер бодибилдингийн спортоос зодог тайлснаасаа хойш ч олон жилийн турш тус спортын гол нүүр царай болж ирсэн бөгөөд олон ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн байна.

Дараа нь Холливудад жүжигчин болж, Конан-Варвар, Терминатор зэрэг кинонуудаараа алдаршсан.

2003 онд, албан тушаалаасаа эгүүлэн татагдсан Калифорни муж улсын захирагч Грэй Дэвисийн орыг залгах хүнийг тодруулах сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин ялалт байгуулан, Калифорни муж улсын 38 дахь захирагч болсон байна. 2006 онд дахин сонгогдож, үргэлжлүүлэн ажиллаж байна.

Тэрээр 1986 онд Мариа Шрайвертэй гэрлэж, 4 хүүхэдтэй болцгоосон.