Вальтер Ульбрихт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вальтер Ульбрихт


Албан тушаал хашсан
1950 оны 7 сарын 25 – 1971 оны 5 сарын 3
Өмнөх Вильхельм Пик, Отто Гротевол
Дараах Эрик Хонекер

Албан тушаал хашсан
1960 оны 9 сарын 12 – 1973 оны 8 сарын 1
Өмнөх Вильхельм Пик
Ерөнхийлөгч
Дараах Вилли Стоф

Төрсөн 1893 оны 6 сарын 30 (1893-06-30)
Германы эзэнт гүрэн, Саксоны ванлиг, Лайпциг
Нас барсан 1973 оны 8 сарын 1 (80 насалсан)
Зүүн Герман, Темплиний ойролцоо Гросс Дёллн
Улс Герман
Улс төрийн нам Германы Нэгдсэн Социалист Нам
Мэргэжил Улс төрч

Вальтер Ульбрихт (герм. Walter Ulbricht, 1893 оны 6 сарын 30 – 1973 оны 8 сарын 1) нь Германы коммунист улс төрч байв. Нэгдсэн Социалист Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1950-1971 онд ажилласан (нас барах хүртлээ "Хүндэт дарга") тэрээр Ваймарын үеийн Германы Коммунист Намыг байгуулалцаж, Нацистуудын засаглалын жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад дүрвэн амьдарч байсан бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (Зүүн Герман)-ыг үүсгэн байгуулахад гар бие оролцжээ. Тус улсын ерөнхийлөгч Вильхельм Пик нас барсны дараа 1960 онд тэр Зүүн Германы төрийн тэргүүн болж, 1973 онд нас нөгчтөлөө тус албыг хашжээ.