Вернер Арбер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вернер Арбер

Вернер Арбер
Төрсөн огноо 1929 оны 6 сарын 3 (1929-06-03) (84 настай)
Үндэс Швейцари
Салбар Микробиологи
Байгууллага Бэркли дэх Калифорнийн их сургууль
Өмнөд Калифорнийн их сургууль
Алдаршсан зүйл Хязгаарлагч фермент
Нэр хүндтэй шагналууд 1978, физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагнал

Вернер Арбер (герм. Werner Arber, 1929 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Швейцарийн микробиологич, генетикч юм. Хязгаарлагч ферментийг нээснийхээ төлөө 1978 онд Америкийн Хамилтон Смит, Даниэл Натанс нарын хамтаар физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг хүртжээ. Тэдний энэхүү нээлт нь ДНХ-г дахин хослуулах технологийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон билээ.

Вернер Арбер 1949 - 1953 онд Цюрих дахь Швейцарийн Холбооны Технологийн Хүрээлэнд хими, физикээр суралцаж төгсчээ. 1953 оны сүүлээр Женевийн их сургуульд электрон микроскопын туслах ажилтнаар ажиллах болж, улмаар бактериофагийг судлах болж, ламбда профагийн мутантуудын хамгаалах чадварын тухай эрдмийн ажлаа бичиж эхэлсэн байна. Тэрээр 1958 онд докторын зэрэг хамгаалжээ.

Тэгээд 1958 оны зунаас Өмнөд Калифорнийн их сургуульд Жо Бертанигийн хамтаар фагийн генетикийн судалгаа хийж эхэлсэн[1]. 1959 оны сүүлээр Женев руу буцан очиж ажиллах саналыг хүлээн авсан бөгөөд 1960 оны эхээр буцахынхаа өмнө Бэркли дэх Калифорнийн их сургуульд Гунтер Стент, Стэнфорд их сургуульд Жошуа Лэдерберг, Массачусеттсын технологийн хүрээлэнд Сальвадор Луриагийн лаборатариудад "маш үр дүнтэй хэдэн долоо хоног"-ийг өнгөрөөжээ[1].

Женевийн их сургуульд буцаж ирээд, Физикийн хүрээлэнгийн лабораторид судалгааны ажил эрхлэх болов[2]. 1965 онд молекул генетикийн онц профессор болон тушаал дэвсэн байна. Бэркли дэх Калифорнийн их сургуулийн молекул биологийн тэнхимд зочин профессороор нэг жил ажилласны дараа 1971 онд Базелийн их сургууль руу шилжжээ. Базельд тэрээр шинээр байгуулагдсан, биофизик, биохими, микробиологи, бүтцийн биологи, эсийн биологи, эм зүйн салбарууд бүхий Биоцентрт ажиллаж байв.

Тэрээр 1981 оноос Папын шинжлэх ухааны академийн дэргэдэх Дэлхийн мэдлэгийн зөвлөгөөний эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Арбер эхнэр, хоёр охинтой.

Эшлэл[засварлах]

  • Konforti, B (Feb 2000). "History. The servant with the scissors". Nature structural biology 7 (2): 99–100. DOI:10.1038/72469.
  • Raju, Tn (Oct 1999). "The Nobel chronicles. 1978: Werner Arber (b 1929); Hamilton O Smith (b 1931); Daniel Nathans (b 1928)". Lancet 354 (9189): 1567. DOI:10.1016/S0140-6736(05)76607-X.
  • Shampo, Ma; Kyle, Ra (Oct 1995). "Werner Arber--Nobel laureate". Mayo Clinic proceedings. Mayo Clinic 70 (10): 945.
  • Kroon, Am (Feb 1979). "The Nobel Prize for Medicine and Physiology in 1978 (Werner Arber, Daniel Nathans, Hamilton Smith)". Nederlands tijdschrift voor geneeskunde 123 (5): 153–6.
  • Piekarowicz, A (1979). "Werner Arber, Daniel Nathans and Hamilton Smith. Nobel prizes for the studies on DNA restriction enzymes". Postepy biochemii 25 (2): 251–3.
  • Berg, K (Dec 1978). "The Nobel prize in physiology and medicine 1978. Nobel prize to a controversial research field". Tidsskrift for den Norske laegeforening : tidsskrift for praktisk medicin, ny raekke 98 (34-36): 1741–2.
  • Desiderio, S; Boyer, S (Nov 1978). "Arber, Smith and Nathans: Nobel Laureates in medicine and physiology, 1978". The Johns Hopkins medical journal 143 (5): ix-x.
  • (Oct 1978) "The Nobel prizewinners 1978: medicine. From modest beginnings…". Nature 275 (5682): 689–90.
  • Peterson, Lr; Gerding, Dn (Aug 1978). "Protein binding and antibiotic concentrations". Lancet 2 (8085): 376.
  • Petterson, R (1978). "Nobel prize laureates in physiology and medicine". Duodecim; laaketieteellinen aikakauskirja 94 (23): 1466–9.

Гадны холбоос[засварлах]

  • 1978 онд Нобелийн шагнал хүртэхтэй холбогдуулан бичсэн өөрийн намтар