Вильхелм Оствальд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вильхелм Оствальд
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1909
Хүртсэн салбар: Хими
Шалтгаан: Реакцын хурдатгал, химийн томъёо, катализаторын талаарх судалгаа

Вильхелм Оствальд (латв. Vilhelms Ostvalds, 1853 оны 9 сарын 21932 оны 4 сарын 4) нь Германы химич, 1909 онд химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн.

Намтар[засварлах]

1853 онд Оросын харьяаны Рига (одоо Латвийн нийслэл) хотод архины мухлагийн эзний хүү болон мэндэлжээ.

1875 онд Эстоны Тартын их сургуулийг төгсөөд 1875-1887 онд Ригын технологийн их сургууль, 1887-1906 онд Лейпцигийн их сургуульд багшилж байв.

1885 онд Оствальдын ялгах аргыг нээв. Мөн катализаторын талаар судалгаа хийж, бордоо болон динамитыг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болгосон азотын хүчил гаргаж авах Оствальдын процессыг олжээ. Энэ арга нь одоог хүртэл үйлдвэрийн аргаар азотын хүчил гарган авах гол арга байсаар байна. Түүхий эд болох аммиакыг гарган авахын тулд Хабер-Бошийн процесстэй хамт хийгдэх нь олонтаа.

Химийн шинжлэх ухаанд моль гэдэг нэгжийг анх 1900-аад оны үед Оствальд хэрэглэсэн гэдэг.

Тэрээр 1932 онд Лейпцигт нас нөгчжээ.