Гаутама Будда

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
StandingBuddha.jpg

Гаутама Будда (санскрит: गौतम बुद्ध) буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн шашны багш ба Бурханы шашныг үндэслэгч байв. Буддын шашинтнууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг. Тэрээр Лүмбинид хаан эцэг Сахьяа овгийн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг.

Нэр[засварлах]

Будда гэж Санскрит хэлний "сэргэн дэлгэрсэн" буюу "жинхэнэ амьдралын үнэн, утга учрыг олж мэдэхийг хичээх тусам хүн төөрөгдлөөс аажмаар сэрнэ" гэсэн утгатай, бурханыг заасан үг болно. Энэ үгийн утгыг тайлахдаа "мунхгийн харанхуйн нойрноос сэрж, эрдэм мэдлэг бүхэнд билиг оюун нь лянхуа цэцэг адил дэлгэрсэн учраас сэргэн дэлгэрсэн Бурхан болой" гэж хуучин судруудад тайлбарласан байдаг. Бурхан шашны номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүгээ бидний амьдран байгаа энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия буюу манайхны хэлдэг Майдар бурхан гэдэг. Буддха Шакьяамүни бол тэдгээр мянган бурханы дөрөв дэх нь бөгөөд түүнээс урьд Дивангара, Гаргасүнди, Кайшаб нэртэй гурван бурхан заларч ирж байсан гэдэг.

Монгол хэлний "бурхан" гэдэг үг мөн Уйгур, Түрэг хэлнээс дамжиж орж ирсэн энэхүү Буддха гэдэг үгнээс гаралтай гэдэг. Эртний Уйгур хэлэнд Энэтхэгийн санскрит хэлний Буддха гэдэг шинээр орохдоо үгийн дундхи <д> үсгүүд нь <р> болон дуудагдаж, <х> үсэг нь тодоор дуудагдсанаас <бурха> болоод дээр нь <н> дагавар нэмэгдсэнээр <бурхан> гэдэг үг үүссэн гэж тайлбарладаг.

Амьдрал[засварлах]

Буддагийн багын нэр нь Сидхаттха (самгардиар Сиддхартха), овог нь Готама (самгардиар Гаутама). Тэрээр Умард Энэтхэгт аргын тооллын өмнөх 6-р зууны үед амьдарч байжээ. Түүний эцэг Шуддходана нь сакья (сажа) омгийн улсын (одоогийн Балба улс) хаан байв. Ээжийг нь хатан Маяа хэмээнэ. Тухайн үеийн ёс заншилын дагуу тэрээр бага залуу 16 насандаа Ясодара хэмээх үзэсгэлэнт, залуу авхайтай гэрлэсэн бөгөөд 29 настайдаа цорын ганц хүү болох Рахуллаагаа төрсний дараахан нь тэрээр амьдралын бодит байдал, хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг нүдээр харж, хорвоогийн энэ зовлон зүдүүрийг хэрхэн яаж даван туулах арга замыг олж нээхээр сэтгэл шулуудаж, энэ бодолоо биелүүлэхээр хаант улс, баян тансаг амьдралаа бүгдийг орхин одож, даяанч болжээ.

Ийнхүү даяанч болсон Готама Ганга мөрний хөндийгөөр 6 жилийн турш хэрэн явж, шашны нэрт зүтгэлтнүүд, багш нартай уулзан учирч, тэдний номлол сургаал, арга барилыг судлан дагаж, даяанч нарын хүнд хэцүү, маш нарийн дэг журмыг хатуу сахиж байлаа. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь түүний хүсэн зорьсныг хангасангүй. Тиймээс тэрээр бүхий л хуучины уламжлалт шашин болоод тэдний арга барилыг орхин, зөвхөн өөрийн замаар явах болжээ. Ийн явж байгаад нэгэн орой Буддагаяад (одоогийн Энэтхэгийн Бихар мужийн Гаяагийн ойролцоо) Неранжана голын эрэг дээр модны ёроолд бясалгал үйлдэн сууж байгаад Гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш Будда ("Сэрж сэхээрсэн" буюу "Ялж төгс гэгээрсэн") хэмээн алдаршжээ. Энэ үед Готама 35 нас хүрсэн байв.

Үүнийхээ дараа нь анхны номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан ба түүнээс хойш Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхрагын хүмүүс, хаан хийгээд харц тариачин,бярман болоод тэнүүлчид, баян болоод ядуу гуйлагчид, ариун үйлстэн хийгээд тонуулч, дээрэмчин зэрэг эр, эм бүхий л хүмүүст өчүүхэн ч ялгавралан үзэлгүйгээр сургаал, номоо номлож явжээ. Тэрээр каст болон анги давхрагын ялгааг үл харгалзан үзэх бөлгөө. Буддагийн олж нээсэн сургаал, зам мөр нь үүнийг ухаарч, дагах гэсэн хэн бүхэнд нэгэн адил нээлттэй билээ. Будда 80 насандаа Кушинара тосгонд (одоогийн Уттар Прадеш мужийн хот) таалал төгсжээ.

Тэрбээр манай төрөлхтөний түүхэн дахь хамгийн хамгийн болсон ХҮН билээ. Сэтгэл зүйн онолуудыг одоогийн сэтгэл зүйчид мухардалд оруулсан бол Будда үнэмлэхүйн амжилтанд хүргэсэн юм. Мөн нийгмийн шинжлэх ухаануудаас гадна хими, физик, орчин үеийн шинжлэх ухаанууд түүний сургаалаас иш авсан нь их. Товчоор тэр өөрийн биеэр өөрийн зовлонг арилгаж, амьд амьтдын туйлын дээд хүслэнд хүрсэн бөгөөд сургаалиуд нь одоо ч биднийг мөнхийн амар амгаланд хөтөлж чадах ба өнөөг хүртэл бүх эрдэмтдийг гайхашруулж байгаа билээ.

Сэтгэлийг үзэх хандлага[засварлах]

Шашин үндэслэгчид дотроос зөвхөн Будда л өөрийгөө эгэл хүнээс огтхон ч ялгаж үзээгүй цор ганц багш мөн билээ. Тэрээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн гадны хүчин зүйлийн ивээл биелэл бус хэмээн үзнэ. Тэрээр өөрийн олж хүрсэн бүхнээ зөвхөн хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач хэмээн айлджээ.Ер нь хүн, зөвхөн хүн л Будда ( Бурхан ) болж чадна. Хэрэвээ хичээнгүйлэн зориглож, чармайх юм бол хүн бүрт бурхан болох дотоод чадвар чадамж бий. Буддын сургаалд хүнийг эрхэм чухал дээд гэж үздэг. Хүн өөрийнхөө эзэн бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөрөөс нь илүү дээд гадны хүчин зүйл гэж үгүй. Хүн өөрөө өөрийнхөө итгэл буюу аврагч мөн билээ. Өөр бусад хэн нэгэн итгэл, аврал болох билээ гэж Будда айлдсан байна. Тэрээр шавь нартаа сургамжлан өгүүлэхдээ: та нар өөрсдийнхаа аврагч байх ёстой, өөр хэнээс ч аврал бүү эр ( D II Colombo, 1929), p.62 (Mahaparinibbana- sutta )гэжээ. Өөрийн хичээл зүтгэл, оюун ухаанаараа элдэв зовлон хүлээснээс өөрийгөө ангижруулах чадал хүний дотоодод, өөрт нь байдаг тул өөрийгөө хөгжүүлж, аливаа дарамтаас өөрийгөө чөлөөлөхийн тулд хувь хүн нэг бүр чармайлт гаргахыг Бурхан багш буюу Будда сурган зааж, урамшуулан, хөгжөөж байв. Будда хэлэхдээ: " Сайн замыг л Татагата нар ( үнэнд хүрсэн буюу Үнэнийг олж нээсэн хүмүүс гэсэн утгатай ) номлон заадаг. Сайн үйлд та нар өөрсдөө л шамдагтун гэжээ.Хэрэвээ Буддаг "аврагч" гэж нэрлэх юм бол энэ нь Будда зөвхөн зовлонгоос Чөлөөлөгдөх, Нирваанд хүрэх Зам мөрийг нээж , заасанд л оршино гэсэн утгатай. Харин бид бол тэр зам мөрийг өөрсдөө л дагаж явах учиртай билээ.

Ишлэл[засварлах]

  • Ч.Арьяасүрэн, Монгол ёс заншилын их тайлбар толь, 1-р боть, 2001, Улаанбаатар

Дандар лхаарамба Итгэл одуулах ёс түвд хэлт судар Бурхан багш бээр өөрийн шашиндаа итгэл одуулахуйгаар орох хийгээд зохист ухаанаар орох гэсэн хоёр аргыг номлосон байна. Бурхан буйд сэтгэл итгэмжлэх сүсгийг дадуулахын хэрэг нь түүнд сэтгэл итгэмжлэвээс Бурханы номолсон номонд орохын тухайтад бөгөөд энэ нь мохоо оюутыг хөтлөх мөрийн дараалал юм. Хурц оюут бээр нотлон буулгахуйн дарааллаар эрхшээн үйлдвэл сайн гэдгийг “Сайн номлолын бага шим”-ээс Шашны авир ёсыг мэдээд Багшид сэтгэл итгэмжлэлийг ологчдоор дүүрэх болтугай хэмээн зарлигласан нь анханд шашныг шалгадаг ухаанаар магадлан үзсэний хойно тэрбээр Үзүүлэгчийг/Бурхан багшийг/ магадлан дурдах хэрэгтэй Өөрөөр хэлбэл эхлээд шашны номлолыг шалгадаг ухаанаар нь танин мэдээд түүний дараа Бурханы шашинд орохыг шавь нартаа зарлигласан байдаг.

Мөн үзэх[засварлах]