Голограф

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өөр өөр байршлаас авсан нэг голографын зураг

Голограф нь лазерын когерент цацраг ашиглан гурван хэмжээст дүрс гарган авах арга юм. Фотозургийн нэгэн адил голограф нь фотоялтас дээр биетийн зургийг гарган авдаг боловч мэдээллийг бичих болон дүрсийг сэргээх аргаараа ялгаатай. Голограф нь хоёр шаттайгаар дүрсийг үүсгэдэг. Ердийн гэрэл зурагт биеэс тарж буй гэрлийг линзээр цуглуулан шууд хавтгай дээр дүрс үүсгэж түүнийгээ бэхжүүлж авдаг бол голографт эхний шатанд биеэс тарж буй биеийн мэдээллийг агуулсан гэрлийн долгионыг бүртгэн авдаг. Хоёрдугаар шатанд биеэс сарнисан гэрлийн долгионыг эргүүлэн яг байснаар нь сэргээж авдаг ба ингэснээр биеийг бодит гурван хэмжээст эзлэхүүнт дүр төрхөөр нь харах бололцоог олгодог. Чингэхдээ уг хоёр шатны аль алинд нь лазерын когерент туяаг ашигладаг.

Эх сурвалж[засварлах]

  • "Физик 2", Б.Базаррагчаа, М.Дүгэрсүрэн, Л.Балжинням, Н.Наранцацралт, Б.Түмэндэмбэрэл, 2005 он.