Лазер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улаан (635 нм), ногоон (532 нм), хөх (445 нм) лазерууд

Лазер нь албадмал цахилгаан соронзон цацралд суурилсан оптик өсгөлт ашиглан гэрэл цацаргадаг төхөөрөмж юм. ЛАЗЕР (англиар laser) гэдэг нэршил нь албадмал цацралаар гэрлийг өсгөх буюу Light Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм. Лазерын бусад гэрлийн үүсгүүрүүдээс ялгарах онцлог нь когерент гэрэл цацаргадаг бөгөөд цацаргасан туяа нь зүг бүрт сарнилгүй нэгэн цэгт цуглардаг явдал юм. Мөн түүнчлэн лазерын гэрэл нь зөвхөн нэг өнгийн гэрэл агуулдаг юм. Лазерын гэрэл нь их энергитэй бөгөөд нүдэнд шууд тусгаваас сохрох хүртэл аюултай.

Түүх[засварлах]

Үүсэл[засварлах]

1917 онд Альберт Эйнштейн лазер болон мазерын онолыг үндэслэсэн. Үүнээс хойш хэд хэдэн эртэмтэд Эйнштейний гаргасан онолыг баталсан.

Мазер[засварлах]

Гол өгүүлэл: Мазер

1953 онд ЗХУ-н эрдэмтэд болох Николай Басов, Александр Прохов нар болон Америкын эрдэмтэн Чарльз Хард Таун нар бие биенээсээ хамааралгүйгээр см-н мужид ажиллах хэт богино радиодолгионы үүсгүүр МАЗЕР-ыг анх зохион бүтээжээ. Мазер (англиар maser) гэдэг нэршил нь албадмал цацралаар микродолгионыг өсгөх буюу Microwave Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм.

Лазер[засварлах]

1960 онд АНУ-ын Теодор Мейман анхны амжилттай лазерыг угсарчээ.

Төрөл[засварлах]

Лазер нь гэрэл үүсгэж буй аргаасаа хамаараад хийн лазер, химийн лазер, хатуу биеийн лазер, хагас дамжуулагчын лазер гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.

Хэрэглээ[засварлах]

Өнөө цагт лазерын гэрлийг энгийн ахуйн хэрэглээнээс эхлүүлээд шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар, зэвсэгт хүчний салбар, мэдээлэл холбооны салбар, металл боловсруулах үйлдвэр зэрэг маш олон салбарт хэрэглдэж байгаагаас цухас дурьдваас:

  • Эрүүл мэнд: Нүдний болорын хагалгаа, бөөрний чулууны эмчилгээ, цус гаргалгүй зүсэлт хийх г.м
  • Аж үйлдвэр: Металл хайлуулах, гагнах, зүсэх, уртыг хэмжих г.м
  • Зэвсэгт хүчин: Онио, радар, чиглүүлэгч г.м
  • Судалгаа: Микроскоп, спектроскоп, хэмжил зүй г.м
  • Ахуйн технологи: Хэвлэгч, диск, шугаман код уншигч, заагч (pointer), голограф, лазер шоу г.м
  • Гоо сайхан: Батганы эмчилгээ, илүүдэл үс авах г.м

Улаан өнгийн лазер хамгийн өргөн хэрэглэгддэг. Ногоон өнгийн лазер улаан өнгийн лазернаас илүү тод харагддаг боловч үйлдвэрлэх өртөг өндөр бөгөөд энерги их зарцуулдаг байна.

Чадлаас хамаарсан хэрэглээ[засварлах]

Чадал Хэрэглээ
1–5 мВт Лазеран заагч
5 мВт CD тоглуулагч
5–10 мВт DVD тоглуулагч
100 мВт өндөр хурдны CD бичигч
250 мВт DVD бичигч
400 мВт 4 секундэд хайрцагтайгаа байгаа DVD-г нүхэлнэ
30–100 Вт Мэс засалд
100–3000 Вт Металл зүсэх
100 кВт Зэвсэг