Гончигжавын Чулуунбат

Гончигжавын Чулуунбат нь (1942-2022) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Гончигжавын Чулуунбат нь 1942 онд Улаанбаатар хотод төржээ. Г.Чулуунбат нь 1952-1957 онд Улаанбаатар хотын 2 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.

  • 1959-1963 онд Төмөр замын техникумийг радио техникч мэргэжлээр суралцаж төгсжээ.
  • 1963 онд МРТУХ-ны холбооны албанд хуваарилагдан ажиллаж байгаад өөрийн авьяас сонирхлын дагуу радиогийн нэвтрүүлэгчээр ажиллах болжээ.
  • 1968-1972 он болон 1987-1992 онуудад Москвагийн олон улсын радиод нэвтрүүлэгчээр томилогдон ажиллаж байв.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Радио уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Радио өргөн нэвтрүүлэгт уншиж хөтөлсөн, олон мянган нэвтрүүлгийн дотроос:

  • Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаар хийсэн радио уран уншлага
  • “Сэтгэлийн утас” найраглал,
  • “Эхийн тухай эгшиг дуу”,
  • “Моринд гарамгай хүүхэн”,
  • “Домогт хатан”,
  • “Алдарт тэнгис ариун байгаль” зэрэг олон арван нэвтрүүлэг, баяр наадмын шууд дамжуулалтын бичлэг нь сонсогч олны талархал хүлээж Алтан сан хөмрөгт хадгалагдаж байна.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1981 онд БНМАУ-ын Соёлын Гавъяат Зүтгэлтэн
  • 2022 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.

ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар “Хүндэт одон”-гоор шагнуулж байсан түүхтэй. Э

  • “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг,
  • Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоор “Биеийн тамирын тэргүүний ажилтан”,
  • “Биеийн тамир спорт-90”,
  • “Монголын чөлөөт бөхийн холбоо-50”,
  • Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”,
  • Монголын цагдаагийн байгууллагын “Цагдаагийн гавьяа” медаль,
  • “Спортын алдар” медаль  зэрэг олон арван шагналуудаар шагнагдаж байжээ.