Готфрид Вильгельм Лейбниц

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Готфрид Вильгельм Лейбниц
Готфрид Вильгельм Лейбниц
Готфрид Вильгельм Лейбниц
Төрсөн 1646 оны 7-р сарын 1
Лейпциг
Нас барсан 1716 оны 11-р сарын 14 (70 насандаа)
Ханновер
Ажил Математик, Метафизик, Логик, Теодиси
Гарын үсэг

Готфрид Вильгельм Лейбниц (заримдаа фон Лейбниц) нь Германы философич, математикч хүн байв. Тэрээр бүтээлүүдээ голдуу Латин (~40%), Франц (~30%), Герман (~15%) хэлүүд дээр бичдэг байжээ.

Лейбниц математикийн түүх болон философийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг. Тэрээр хязгааргүй багын тооллыг Исаак Ньютоноос тусдаа хөгжүүлсэн ба Лейбницийн математикийн тэмдэглэгээ хэвлэгдэснээсээ хойш өргөн хэрэглэгдэж байв. Тэрээр механик калькуляторын салбар дахь хамгийн бүтээлч шинийг сэдэгчдийн нэг байлаа. Паскалийн калькуляторт автоматаар үржүүлэх ба хуваах үйлдлийг нэмж оруулахыг тэрээр оролдож байхдаа 1685 онд хүрдэн калькуляторыг дүрсэлсэн анхны хүн байсан бөгөөд анх удаагаа их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн арифмометр хэмээх калькуляторт хэрэглэгдсэн Лейбницийн хүрдийг зохион бүтээсэн юм. Тэрээр өнөө үеийн бараг бүх цифрэн компьютеруудын тулгуур болж өгдөг хоёртын тооллын системийг боловсронгуй болгожээ.