Густаф Ларсон

Густаф Ларсон
Густаф Ларсон. 1962 он.
Төрсөн1887 оны 7 сарын 8 (1887-07-08)
July 4, 1968(1968-07-04) (80 насалсан)
ҮндэстэнШвед
АжилБизнесмэн, инженер
Юугаараа алдаршсанВолвогийн үүсгэн байгуулагчдын нэг
Эхнэр (нөхөр)Элин Октавиа Фрөберг
ХүүхэдЭрик, Андерс, Гуннел, Бритт

Эрик Густаф Ларсон (шве. Erik Gustaf Larson, 1887 оны 7 сарын 8 - 1968 оны 7 сарын 4) нь Шведийн инженер, Вольвогийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Тэрээр Стокхольм дахь Эзэн Хааны Технологийн Хүрээлэнг механик инженерийн магистрын зэрэгтэйгээр төгсчээ. Гётеборг хотноо 1927 онд Волво компанийг байгуулалцаж, 1968 онд насан эцэс болтлоо дэд ерөнхийлөгч, технологи хариуцсан захирлаар ажиллажээ.

Ларсон Вольвогийн анхны загвар болох, 1927 оны 4 сарын 14-нд танилцуулагдсан ӨВ 4 загварын техникийн дизайныг хариуцаж ажилласан юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Volvo Personvagnar från 20-tal till 80-tal, Björn Eric Lindh, 1984. (Швед хэлээр). ISBN 91-86442-06-6
  • Volvo Göteborg Sverige, Christer Olsson, 1996. (Швед хэлээр). ISBN 3-907150-57-0