Давос

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Агаараас авсан зураг
Давос нуур

Давос (Davos) нь Швейцари улсын Граубюнден муж (Graubünden)-ид орших хот. Алдартай улс төрчид, бизнесменүүд, эрдэмтэд жил бүр цугларч, дэлхий дахинд тулгараад буй асуудлуудын талаар хэлэлцдэг "Дэлхийн эдийн засгийн форум" ("Давосын чуулган" гэж нэрлэгддэг) болдгоороо алдартай. Мөн жуулчид их очдог газар юм.

Хүн ам нь 2003 оны байдлаар 10,998. Д.т.дээш 1560 метрийн өндөрт, 254.48км2 талбайг эзлэн оршино.

Өвлийн улиралд цанын бааз ажилладаг тул аялагчид олноор ирдэг. Мөн өндөр уулын цэвэр тунгалаг агаар нь сүрьеэгээр өвдсөн хүмүүст сайн гэгдэн сувиллын газар ажилладаг байжээ. Томас Манны "Шидэт уул" зохиолын үйл явдал уг сувиллын газарт өрнөдөг.

Аялал жуулчлал[засварлах]

  • Өвлийн улиралд цанын бааз нь Европын өнцөг булан бүрээс ирсэн амрагчдаар дүүрдэг бол зуны улиралд халуунаас дайжигсад, уулчид зэрэг онгон байгальд дурлагсад тасардаггүй байна.
  • Давосын Кирхнерийн музей (The Kirchner Museum Davos) - Экспрессионизмын төлөөлөгч, Германы зураач Эрнст Людвиг Кирхнер (Ernst Ludwig Kirchner) Фашист Германы хавчлагаас зугтан, энд суурьшиж уран бүтээлээ туурвиж байсан гэдэг. Түүний урлангийн орчим баригдсан музейд түүний олон алдартай бүтээлүүд байдаг.

Мөн үзэх[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Davos

Гадаад холбоос[засварлах]