Долгорын Батжаргал

Долгорын Батжаргал нь Монголын Зохиолчдын Эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Алтан-Өд шагналын эзэн хүүхдийн зохиолч хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Хүүхдийн зохиолч Д.Батжаргал Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд хулгана жилийн зуны эхэн сар буюу 1960 оны 6 сарын 9-нд төрсөн.

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсэд багшилж байсан.

2011 онд Монголын орчин үеийн уран зохиол дахь хүүхдийн яруу найргийн уран чадварын төлөвшил, зарим асуудал сэдвээр хэл бичгийн ухааны доктор Ph.D-ын зэрэг хамгаалсан эрдэмтэн зохиолч юм.

2012 оноос Д.Батжаргал нь "Ардын дүрслэлийн хэл" хэмээх цуврал 10 гаруй өгүүлэл бичиж олны хүртээл болгоод байна.

2021 онд Монголын үндэсний олон нийтийн радио, Монголын улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, MNC телевиз, 24 цаг.мн зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч "Ардын дүрслэлийн хэл" уралдааныг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулжээ.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

1978 оноос шүлэг зохиол сонирхон оролдож "Зуны шинэ жил", "Цагаан нарны тууж", "Хаан хуруу", "Шүхэр Дандий", "С+Н=247", "Чоко-Пай", "Шүлэг яаж бичих вэ?" зэрэг шүлэг үлгэр тууж өгүүллэгийн 35 ном хэвлүүлжээ.

Монголын хүүхдийн зохиол судлал, хэл шинжлэл шүүмжлэлээр 50 гаруй судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байна.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2001 онд "Зуны шинэ жил" номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагнал,
  • 2007 онд "Дархад бодол" номоороо шилдэг бүтээлд олгодог Алтан өд шагнал
  • "Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном" шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]