Долцонгийн Дондог

Долцонгийн Дондог (1956 оны 2 сарын 12-нд Төв аймгийн Баян суманд төрж, 2021 оны 4 сарын 20-нд нас барсан) нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа (2000, 2004, 2008) сонгогдож ажилласан улс төрч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Дондог 1972 онд Төв аймгийн Баян сумын найман жилийн дунд сургууль, 1974 онд Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улсын багшийн их сургуулийг физик-математикийн багшийн мэргэжлээр төгссөн. Улмаар 1989 онд Намын дээд сургууль төгсөж, улс төрийн дээд боловсрол эзэмшжээ.

Тэрбээр 1979-1984 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургуульд физик- математикийн багшаар ажиллаж байгаад намын ажилд шилжиж, 1984-1987 онд Төв аймгийн МАХН-ын хорооны зааварлагч, 1989-1990 онд аймгийн МАХН-ын хорооны улс төрийн хэлтсийн ахлах зохион байгуулагч, хэлтсийн дарга, 1990-1992 онд аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллажээ. Дараа нь 1992-1996 онд Төв аймгийн ЗДТГ-ын Зохион зааварлах хэлтсийн орлогч дарга, 1996-2000 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997-2000 онд аймгийн МАХН-ын хорооны даргын албыг хашиж байв.

Шүүх хурал[засварлах | кодоор засварлах]

Д.Дондог 2008 оны УИХ-ын сонгуульд зарцуулах хөрөнгөө олж авахын тулд туслах Д. Сайнбаяр болон бусад хүнтэй үгсэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг залилсан гэх хэргээр 2014 оны 8 сарын 14-нд анхан шатны шүүхээс 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид хоригдох ял сонссон. Улмаар давж заалдан, хэргийг мөрдөн байцаалтад буцаалган, батлан даалтад гарч байв.[1][2]

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Ардын хувьсгалын 70, 80 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Алтан гадас одон (2003)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2008)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Экс гишүүн Д.Дондогт ял оноов". Archived from the original on 2021-04-22. Retrieved 2021-04-22.
  2. "УИХ-ын гишүүн асан Д.Дондог батлан даалтад гарлаа". Archived from the original on 2021-04-22. Retrieved 2021-04-22.