Дональд Туск

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дональд Туск (2009 он)

Дональд Туск (пол. Donald Franciszek Tusk; орос. Дональд Францишек Туск; 1957 оны 4 сарын 22-нд Гданьск хотод төрсөн) — 2007 оны 11 сарын 16-наас хойш Польш улсын ерөнхий сайдаар ажиллаж буй улс төрч. Дональд Тускын тэргүүлдэг Иргэний мөрийн хөтөлбөр нам (польшоор Platforma Obywatelska) 2007, 2011 оны сонгуулийн үр дүнгээр Бүгд Найрамдах Польш Улсын Чуулган (польшоор Sejm Rzeczypospolitej Polskiej)-ын дийлэнх суудлыг эзлэв. Ингэснээр Туск 1989 оноос хойш улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болжээ. Тэрээр үүнээс урьд (2003-2007) сөрөг хүчний тэргүүн байж үзсэн.