Дэмчигжавын Загдсүрэн

Дэмчигжавын Загдсүрэн (1958 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрж, 2021 оны 4 сарын 21-нд нас барсан) нь Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын ухааны доктор, спортын эмч, спортын зүтгэлтэн бөгөөд 2001-2019 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Албан тушаалын хэрэг[засварлах | кодоор засварлах]

Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа тус холбооны өмчлөлийн газрыг Нийслэл өргөө компанид дур мэдэн өгсөн, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, хувийн компани руу шилжүүлсэн гэх хэргээр 2014 онд шүүхээс 3 жил хорих, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийтгэл оноосон ч Өршөөлийн хуульд хамруулан ял эдлэхээс чөлөөлж байв.[1][2]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Шагдарын Отгонбилэг
Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч
2001-2019
Дараах
Найдангийн Түвшинбаяр