Жао Вэй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жао Вэй
Төрсөн 1976 оны 3 сарын 12 (1976-03-12) (38 настай)
Хятад, Аньхүй, Вүхү
Бусад нэр Вики Жао, Вэй Жао
Мэргэжил Жүжигчин, дуучин
Идэвхитэй жил 1993 – одоо
Эхнэр (нөхөр) Хуан Ёүлон (2008 - одоо)
Албан ёсны вэбсайт

Жао Вэй (хялбаршуулсан ханз: 赵薇уламжлалт ханз: 趙薇пиньинь: Zhào Wēi, 1976 оны 3 сарын 12-нд төрсөн) нь эх газрын Хятадын жүжигчин, поп дуучин юм. Телевиз үзэгчид түүнийг англи нэр болох Вики Жао (англ. Vicki Zhao, Vicky Zhao) нэрээр нь дуудах нь элбэг байдаг. Тэрээр Зуун цэцгийн шагнал, Шанхайн кино шүүмжлэгчдийн шагнал, Хуайбиао шагнал, Алтан бүргэд шагнал, Шанхайн кино фестивалийн Алтан бөмбөрцөг шагналуудыг хүртэж байв.

Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байхаасаа кино төслүүдэд оролцож эхэлсэн байна. Түүнийг алдарт гаргасан дүр нь Тайванийн телевизийн олон ангит Сувдан Гэгэ киноны гол дүр байсан юм. 1999 онд Сувдан гэгэ кино нь дэлгэцнээ гарснаас хойш түүний дуучны карьер эхэлж "Хараацай" (Swallow) нэртэй анхны цомгоо гаргажээ. Жао Вэй нь Шү Жинлэй, Жан Зи-И, Жоү Шүн нарын хамтаар Хятадын "дөрвөн залуу эмэгтэй жүжигчин"-ий нэгд тооцогддог.

Хүүхэд нас[засварлах]

Жао вВэй нь Хятадын Аньхүй мужийн Вүхү хотод айлын хоёр дахь хүүхэд болон төрж өссөн. Түүний аав Жао Жиахай гэр ахуйн хэрэгслийн зохион бүтээгч мэргэжилтэй, ээж Вэй Чи-Ин багш мэргэжилтэй, харин ахыг нь Жао Жиань (1971 онд төрсөн) гэдэг. Тэрээр Багшийн Коллежийн Бага Сургууль болон Багшийн Коллежийн Ахлах Сургууль тус тус төгссөн.

Тухайн үед Жао Вэй хэзээ ч өөрийгөө алдартай болно гэж төлөвлөж байгаагүй, гэдгээ дараа нь тайлбарласан байдаг. "Жүжигчин хүн хөөрхөн байх ёстой, харин би жирийн л хүн гэж боддог байсан" гэжээ. Түүнийг 17 настай байхад Вүхүд кино зураг авалтын баг ирж, Гон Лигийн тоглох Хүа Хүн хэмээх киноны туслах дүрд тоглох хүмүүсийг хайж байхтай нь таарчээ. Энэ кинонд туслах дүрд тоглосныхоо дараа тэрээр төрөлх хотоо орхиж, жүжигчин болохоор шийдсэн байна.

Гадны холбоосууд[засварлах]