Женерал Моторс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Женерал Моторс
Анги Нийтийн
Бирж дахь симбол NYSEGM
ТХБGMM.U
Аж үйлдвэрийн салбар Автомашин
Үүсгэн байгуулагдсан 1908
Үүсгэн байгуулагч Виллиам К. Дюрант
Төв байр АНУ, Мичиган, Детройт
Ренессанс Центр
Байршлын тоо Зургаан тивд 156[1]
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс Даниэл Акерсон, УЗ-ийн дарга, ерөнхий захирал
Бүтээгдэхүүн Автомашин
Санхүүгийн үйлчилгээ
Орлого US$ 150.276 тэрбум (2011)[2]
Үйл ажиллагааны орлого US$ 9.287 тэрбум (2011)[2]
Цэвэр орлого US$ 7.585 тэрбум (2011)[2]
Нийт хөрөнгө US$ 144.60 тэрбум (2011)[2]
Нийт хувьцааны мөнгөн дүн US$ 38.99 тэрбум (2011)[2]
Ажилчид 202,000 (2012)[1]
[[[Хэлтэс албад (бизнес)|Хэлтэс албад]] Бюйк
Шевролей
Кадиллак
GMC
Салбар компани
Вэб сайт http://www.gm.com/

Товчоор ЖиЭм (англ. GM) гэж дуудагддаг Женерал Моторс Компани (англ. General Motors Company, NYSEGM, ТХБGMM.U, 2009 оныг хүртэл Женерал Моторс Корпораци гэгддэг байсан) нь 1908 онд байгуулагдсан ба дэлхий даяар 157 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 220,000 ажиллагсадтай томоохон автомашин үйлдвэрлэгч юм.

1968 оны 3 сарын 16-ны өдөр 100 сая дах машинаа өлгийдөн авсан нь энэхүү компанийн цар хүрээг илтгэн харуулсан юм. Одоо Женерал Моторс нь дэлхийн 31 оронд Кадиллак, Шевролей, GMC, Опел, Холден зэрэг машинуудыг борлуулдаг байна. 2009 онд Женерал Моторс дампууралд орсноо зарласан боловч АНУ-ын засгийн газрынтусламжтайгаар дахин хөл дээрээ боссон байна.

Дахин амжилттай ажиллах болсон нь хувьцаа гаргасан, Хятад дахь борлуулалт огцом нэмэгдсэн зэрэгтэй холбоотой байдаг. Одоо автомашин үйлдвэрлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг болсон ба 2011 оны байдлаар 150 тэрбум долларын орлоготой ажилласан байна.

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Our Company. General Motors (2012). February 8, 2012-д хандсан. “Our 202,000 employees work in 158 facilities touching six continents, they speak more than 50 languages and touch 23 time zones.”
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2011 Form 10-K, General Motors Company. United States Securities and Exchange Commission (February 27, 2012).