Жорж Бизе

Жорж Бизе ( (франц. Alexandre-César-Léopold Bizet, 1838 оны 11-р сарын 25 – 1875 оны 6 сарын 3) нь Францын хөгжмийн зохиолч ба жүжгийн зохиолч байв. Алдарт "Кармен" дуурийг бүтээсэн хөгжмийн зохиолч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Жорж Бизе дууны багш Адольф Арман Бизе-гийн хүү болж мэндэлсэн байна. Төрөөд бүртгүүлэхдээ Александр-Сезар-Леопольд Бизе гэсэн боловч бяцхан хүүг загалмайлахад нь Жорж гэж нэр өгсөн байна. Гэрийнхэн нь Александр, Цезарь, Леопольд гэж дэлхийн их жанждын сүртэй нэр өгсөн боловч тэрээр дэлхий дахинд алдаршсан "Кармен" дуурь зохиогч Жорж Бизе гэж өөр нэрээр мөнхөрчээ.

Анх эх Анна Леопольдина Эмэ (төрөхдөө. Дельсарт) түүнд хөгжмийн хичээл зааж өгчээ.

Францын энэ нэрт хөгжмийн зохиолчийн авьяас билэг бага балчирт нь тодорч 4 настайдаа нот мэддэг болоод 10 настайдаа Парисын хөгжмийн дээд сургуульд (Консерватори) оржээ. 9 жил суралцахад хэн хүнд олддоггүй тусгай шагнал хүртэж, уул сургуулиа төгсжээ. Тэрээр сурч байхдаа дээд сургуулиас зарладаг төгөлдөр хуур, орган, олон хоолойн болон бусад туурвилын уралдааны тэргүүн шагналыг хэдэнтээ авч байв. Ингэж анхны зохиолоороо их найдвар төрүүлсэн Ж. Бизе төгөлдөр хуурчийн хувьд тэр цагтаа хосгүйд тооцогдож байв. Гэвч Ж. Бизегийн хүсэл сэтгэлийг эзэмдсэн ганцхан зүйл байсан нь хөгжмийн театр байлаа. Тэр "Би симфонийн хүн огт биш. Надад театр л хэрэгтэй" гэж хэлдэг байжээ. Тэгээд ч тэр чиглэлээрээ тууштай ажиллаж, ахархан хугацаанд 6 дуурь, 3 хошин дуурь бичжээ. Ж. Бизегийн хөгжмийн зохиолоос хамгийн алдартай нь 1874 онд бичсэн "Кармен" дуурь, "Арль нутгийн бүсгүй" жүжгийн хөгжим юм. Харамсаж баршгүй нь Ж. Бизе хүн төрөлхтний хөгжмийн соёлд зүйрлэшгүй хандив оруулах уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед 37 нас ч хүрээгүй байхдаа зүрхний шигдээсээр таалал төгссөн юм.

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Ж. Бизе тухайн үеийн дуурийн хэвшмэл загварыг эвдэж, үнэн амьдрал, бодит хүмүүсийг дүрсэлсэн реалист, ардчилсан дуурь бүтээхийг эрмэлзэж, түүнийгээ ч хэрэгжүүлсэн хүн юм. Тэр өмнөө тодорхой зорилго тавьж, чанд шаардлагатай шаргуу ажилладаг хөдөлмөрч хичээнгүй хүн байжээ. Зөвхөн “Кармен” дуурьдаа 1200 хуудас гайруулга дахин хийж байжээ. “Залуу нас” симфонио 17-хон хоногийн дотор бичсэн нь одоо ч дэлхийн шилдэг бүтээлийн нэгэнд тооцогдсоор байна.