Зүрх
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Цусны эргэлтийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн бол зүрх юм. Үр хөрвөлийн хөгжлийн явцад таван тасалгаатай булчинлаг хөндий гуурсан хоолойн бүтцээс зүрх хөгжинө. Зүрх нь цусны эргэлтэд цусыг шахах гол үүрэгтэй. Дээд болон доод хөндий венээр ирсэн судас баруун тосгуурт орж цутгана. Эндээсээ дистолийн үед баруун 3-н хавтаст хавхлагаар дамжин баруун ховдолд хүрнэ. Ховдлууд нь зүрхнээс цусыг гадагш артерийн судас уруу түгээнэ. Баруун ховдол уушиг руу чиглэсэн артери уруу, зүүн ховдол аорт буюу гол судас уруу цусыг шахна.
[Засварлах] Анатоми
Зүрх нь ойролцоогоор 260-340 гр жинтэй. Хүний биеийн жингийн 0,4% нь зүрхний жин болно. Зүрх нь 2 уушигний дунд, хөндий цээжинд, зүрхний үнхэлцэг хальсаар хучигдан байрлана. Зүрхний орой зүүн тийшээгээ налуу ташуу, доошоо, урагшаа чиглэнэ. Зүрхний орой нь өвчүүний зүүн ирмэгээс 2 см орчим, 5-р хавирга хоорондын завсрын харалдаа байх ба энгийнээр бол зүүн хөхний товчны доохно, энд 2 хавтаст хавхлагын шуугианыг сонсож чагнана. Зүрхний хана 3-н давхаргаас бүрэлдэх бөгөөд эдгээр нь эндокард, миокард, перикард. Баруун болон зүүн титэм судас бол зүрхний тэжээгч судаснууд юм.