Ильхам Алиев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ильхам Алиев
Бүтэн нэр Ильхам Гейдар оглу Алиев
Төрсөн өдөр 1961 оны 12 сарын 24 (1961-12-24)
Төрсөн газар Зөвлөлт, Азербайжан, Баку
Улс орон Flag of the Soviet Union.svg ЗХУ (1991 он хүртэл)
Азербайжан Азербайжан (1991 оноос)
Ажил үйл улс төрч

Ильхам Алиев (азе. İlham Heydər oğlu Əliyev, 1961 онд төрсөн) — 2003 оноос хойших Азербайжан улсын ерөнхийлөгч, улс төрч.

Намтар[засварлах | edit source]

1961 оны 12 сарын 24-нд Зөвлөлт Азербайжаны Бакуд Гейдар Алиевын хүү болон төрсөн. 1977 онд Бакугийн 6 дугаар дунд сургуулийг дүүргэж, Москвагийн их сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр суралцан 1982 онд төгссөн.

1994-2003 онд Азербайжан улсын газрын тосны компанийн («SOCAR») дэд ерөнхийлөгчөөр ажиллахын сацуу 1995-2003 онд Азербайжан улсын хурлын гишүүн, ерөнхий сайдаар ажиллаж байгаад улсын ерөнхийлөгч болсон.

Улсын ерөнхийлөгч[засварлах | edit source]

2003 оны 10 сарын 15-нд болсон сонгуульд 76.84 хувийн саналаар Ильхам Алиев сонгогдсон бол 2008 онд 87% саналаар улиран сонгогджээ. 2013 онд ээлжит сонгууль явагдахад 85 хувийн саналаар гурав дахь удаагаа сонгогджээ.

Гэр бүл[засварлах | edit source]

1983 онд Ильхам Алиев, Мехрибан Пашаева (Алиева) нар гэрлэжээ. Лейла, Арзу, Гейдар хэмээх гурван хүүхэдтэй.