И-15

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
И-15

И-15 нь Зөвлөлтийн нисэх онгоц зохион бүтээгч Николай Поликарповын 1933 онд бүтээсэн давхар далавчит сөнөөгч онгоц юм. Монгол улсын нисэх хүчин анх 1939 оны 7-р сард буюу Халхын голын дайны ид үед Баянтүмэнд 10 нэгж (ширхэг) онгоцыг Зөвлөлтийн нисэх хүчний ангиас хүлээн авч байлдааны бэлтгэл-сургуулилт хийж байсан ба 1939 оны 09-р сарын шувтаргаар гал зогсоох саналыг Японы талаас ЗХУ-д тавьснаар Монголын нисэгч нарт агаарын тулалдаанд оролцох боломж олдоогүй гэдэг. Хожим 1942 онд 40 гаруй И-15бис цувралыг оролцуулаад 60 гаруй онгоц хүлээн авч ашиглагдсан байна.