Кварк

Кварк (Англи: Quark) нь материйг бүрдүүлэгч эгэл бөөм юм. Тэдгээрээс хамгийн тогтвортой нь цөмийг бүрдүүлэгч протон, нейтрон болно. u, d, c, s, b, t гэж 6 янз байдаг. Кваркуудын спин нь 1/2, барион тоо нь 1/3, цахилгаан цэнэг нь бутархай тоо байдаг. Кваркан бүтцийн загварчлалаар барионууд нь гурван кваркуудын холбоост төлөв, харин мезонууд нь кварк ба түүний антикваркийн хосмогийн холбоост төлөв байдаг. Уг кваркан загварыг анх 1964 онд М.Гелл-Манн Д.Цвейг нар нь бие биенээсээ үл хамааран боловсруулсан байдаг. 1974 онд u,d,s гэсэн гурван кварк нээгдсэн. u кваркийн цахилгаан цэнэг нь +2/3 e, d,s кваркуудынх -1/3 e байдаг.