Кооно Таканори

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кооно Таканори
Цанын хоёр төрөлт
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Кооно Таканори
Төрсөн огноо 1969 оны 3 сарын 7 (1969-03-07) (45 настай)
Төрсөн газар Нагано, Шимо-Такаи тойрог, Нозава Онсэн тосгон
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Альбервилль 1992 3 x 10 км баг
Алт Лиллехаммер 1994 3 x 10 км баг
Мөнгө Лиллехаммер 1994 15 км хувь
Дэлхийн АШТ
Алт Фалун 1993 3 x 10 км баг
Алт Тандер Бэй 1995 4 x 5 км баг

Кооно Таканори (河野 孝典 Kōno Takanori?) (1969 оны 3 сарын 7-нд төрсөн) нь Японы цанын хоёр төрөлтийн тамирчин юм.

Намтар[засварлах]

1969 оны 3 сарын 7-нд Нагано мужийн Шимо-Такаи тойрог, Нозава Онсэн тосгонд төрсөн тэрээр 5 настайгаасаа цанаар гулгаж сурсан бөгөөд тосгоныхоо бага сургуулийн 4-р ангид байхдаа цанын харайлт, дунд сургуулийн 1-р ангид байхдаа хоёр төрөлтөөр хичээллэж эхэлсэн байна. Нагано мужийн Татэяма-Минами ахлах сургууль, Васэда их сургуульд суралцаж төгсөөд 1991 оноос Нозава Онсэн цанын клубт харьяалагдах болжээ.

2 олимпод оролцон, багийн төрөлд 2 алтан медаль зүүсэн Кооно хувийн төрөлд 1994 оны өвлийн олимпоос мөнгөн медаль хүртжээ. Кооно өдгөө Японы Олимпийн Хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Гадны холбоос[засварлах]