Лабрадорын тэнгис

Лабрадорын тэнгисийн газрын зураг

Лабрадорын тэнгис нь Канадын Лабрадорын хойг ба Гренландын хооронд орших тэнгис юм. Хойд хэсгээрээ Дэвисийн хоолой, өмнөд хэсгээрээ Хойд Атлантын далайтай холбогддог бөгөөд Хойд Атлантын далайн нэг хэсэг гэж үзэх нь бий. Гол хэсэгтээ гүн нь ойролцоогоор 3км хүрэх бөгөөд баруун өмнө, баруун хойд, зүүн хойд хэсэг нь Эх газрын тавцан дээр оршино. Өвлийн улиралд хөвөгч мөсний улмаас далайн тээвэр хийхэд бэрхшээлтэй. Лабрадорын урсгал урсана.

Нэр нь 1498 онд тус нутгаар аялсан анхны европ хүн болох португалийн далайн аялагч Жуан Фернандеш Лабрадортай холбоотой ажээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Лабрадорын тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Лабрадорын тэнгис – Энэ үгийг тайлбар толиос харна уу