Лу Синь

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Лу Синь

Лу Синь (уламжлалт ханз: 魯迅; хялбарчлагдсан ханз: 鲁迅; пиньин: Lǔ Xùn, 1881 оны 9 сарын 25 - 1936 оны 10 сарын 19) нь 20-р зууны Хятадын их зохиолчдын нэг юм. Жинхэнэ нэр нь Жоу Шурен (уламжлалт ханз: 周樹人; хялбарчлагдсан ханз: 周树人; пиньин: Zhōu Shùrén).

[Засварлах] Амьдрал

Лу Синь нь 1881 оны 9 сарын 25-нд Чжэцзян мужийн Шаосин хэмээх багавтар хотод ядуу айлын гэрт төржээ. Өсвөр насных нь үед эцэг нь нас барсны улмаас тэрээр анагаах ухаанд суралцахаар шийджээ. Хятадад суралцаж байснаа Чин улсын засгийн газрын тэтгэлэгтэйгээр 1902 онд Японд суралцахаар шийджээ. Тэнд байхдаа Лу Синь нь ард түмнийг өвчин эмгэгээс ангижруулахаас илүү, зовлон зүдгүүрээс ангижруулах нь чухал гэдэг санааг бодож олжээ. Үүн дээр тулгуурлан, уран зохиолыг хөөхөөр болж, Хятад руу буцаад Бээжингийн их сургууль, Бээжингийн эмэгтэй багш нарын коллежид багшилж байх явцдаа зохиолоо туурвиж иджээ.1918 оны 5 сард "Лу Син" нэрээ анхныхаа удаад хэрэглэж, анхныхаа зохиол болох "Галзуу хүний өдрийн тэмдэглэл" нь хэвлэгдэн гарчээ.

Лу Синь нь энэ үеэс Хятадын шинэ утга зохиолчдын хөдөлгөөнийг (хожим таван сарын дөрөвний хөдөлгөөн гэж алдаршсан) удирдах болжээ. 1921 онд бас нэг алдартай зохиол нь болох "А-Кьюгийн үнэн түүх" зохиол нь нийтлэгджээ. Тэрээр 1924-1926 онд зохиолуудаа туурвисаар, 1926 оны 5 сарын 18-ны аллагын дараа Бээжингээсээ нүүж, 1927 онд Шанхайд оршин суухаар болжээ. Энд нас барах хүртлээ амьдарсан ба 1936 оны 10 сарын 19-нд Туберкулёзын улмаас нас баржээ.

[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: 鲁迅 - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд