Лхагвасүрэнгийн Пүрэвжав
Харагдац
Лхагвасүрэнгийн Пүрэвжав | |
---|---|
Нэр | Лхагвасүрэнгийн Пүрэвжав |
Цол | улсын харцага |
Төрсөн өдөр | 1981-09-03 |
Төрсөн газар | Дундговь аймаг, Дэлгэрцогт сум |
Амжилт | |
Түрүүлсэн тоо | 0 |
Үзүүрлэсэн тоо | 0 |
Шөвгөрсөн тоо | 4 |
Цол хүртсэн он | |
Аймгийн начин | 2001 |
Улсын харцага | 2004 |
Тайлбар | |
Лхагвасүрэнгийн Пүрэвжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 2004 онд 6 давж улсын харцага цол
- 2006 онд 5 давж Өсөх идэр чимэг
- 2009 онд 6 давж харцага цолоо баталж үнэн хүчит чимэг
- 2012 онд 6 давж харцага цолоо дахин баталж Цогт гарамгай чимэг тус тус хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2004 | АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын харцага Г.Ганхуягаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. | 512 |
2006 | АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Л.Нямбаяраар дөрөв, улсын начин Да.Батбаяраар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 1024 |
2009 | АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын начин Л.Гантулгаар тав, цэргийн арслан (улсын аварга) С.Мөнхбатаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
2012 | АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв, улсын заан (улсын аварга) Ч.Санжаадамбаар тав, аймгийн арслан (улсын заан) Б.Пүрэвсайханаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2001 | Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. | 128 |