Лхагвасүрэнгийн Гантулга

Лхагвасүрэнгийн Гантулга нь Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин П.Ганбаяраар дөрөв давж тавын даваанд улсын начин До.Ганхуягт өвдөг шороодсон. 1024
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Бумбаяраар дөрөв, улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж " Монгол улсын начин " хэмээх эрхэм цолыг хүртсэн. 512
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Уламбаяраар дөрөв давж тавын даваанд улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2004 Говь-Алтай аймгийн баяр наадамд сумын заан Б.Соронзонболдод өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2005 Говь-Алтай аймгийн баяр наадамд залуу бөх А.Алтанбаганаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128