Jump to content

Лхүнрэвийн Даваадорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лхүнрэвийн Даваадорж
1926 он – 1948 оны 7-р сарын 8

Төрсөн газар Монгол улсын Хөвсгөл
аймгийн Бүрэн сум (одоо
Төмөрбулаг сум)-ы нутаг,
Эрчмийн нурууны
Донхор гэдэг газар
Нас барсан газар Мэргэн уул
Эх орон Монгол Монгол (БНМАУ)
Баруун хилийн тулгаралтууд
Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
Мэргэн уулын тулалдаан
бусад хилийн тулгаралтууд
Шагналууд БНМАУ-ын баатар (1949 он)

Лхүнрэвийн Даваадорж гэж 1948 онд 22 насандаа Монгол улс (БНМАУ) , Хятад улс (ДИУ) хоёрын хилийн маргаантай байсан 1940-оод онд Баруун хилийн хамгаалалтд удаа дараа оролцож, тухай бүрт нь үүргээ чадварлаг биелүүлж байсан бөгөөд Байтаг Богдын хилийн мөргөлдөөнд казахын дээрэмчидтэй тулалдаж яваад эрэлхэгээр байлдан амь үрэгдээд Монгол улсын баатар цолоор нэхэн шагнагдсан хүн юм.

Даваадорж Хөвсгөл аймгийн Бүрэн сум, одоогийнхоор мөн аймгийн Төмөрбулаг сумын нутаг Эрчимийн нурууны Донхорын эх хэмээх газар ганц бие эмэгтэй Аюушийн хүү болон төржээ. Хоёр сартайдаа Лхүнрэв малчныд өргөгдөж, бага насаа Дэлгэрмөрөний хөвөөнд хонь мал хариулж, аав ээждээ туслан өнгөрүүлжээ.

20 настай Даваадорж 1946 онд эр цэргийн албанд мордож, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны отрядад алба хааж байгаад баруун хилийн байдал хүндрэхэд Ховд аймгийн Алтай сумын Буданчийн хөх толгойн хилийн заставт очжээ. Энэ хугацаанд Даваадорж хилчин хөнгөн пулемётын наводчик болсон байв. 1948 оны 7–р сарын 6-наас цугласан Хятадын 150 гаруй цэрэг болон Казахын дээрэмчид тодорхой бус шалтгаанаар Монгол улсын хилийг сэтлэн дайрахад арваадхан байсан Монголын хилчид амиа тавин эцсийн мөч хүртэл эрэлхэгээр тулалджээ. Тэр тулалдаанаас төрөн гарсан баатруудаас Монгол улс (БНМАУ)-ын баатар цолыг Баянбалын Тэгшээ, Лхүнрэвийн Даваадорж хоёрт 1949 нэгдүгээр сарын 28-нд, Бэгзийн Гиваанд 1971 оны 10 сарын 13-нд нэхэн олгожээ.

Баатрын дурсгал

[засварлах | кодоор засварлах]
  • Хөвсгөл аймгийн төв талбайг Даваадоржийн талбай гэж саяхныг хүртэл нэрийдэж байсан.
  • Дээрх төв талбайн голд 1968 онд Даваадоржийн хөшөө босчээ. Саяхан буулгагдсан.
  • 1998 онд анх алба хаасан Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагааны отрядын Тэрэгтийн застав түүний нэрэмжит болсон.