Майли Сайрус

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Майли Сайрус

Майли Сайрус (англ. Miley Cyrus) 1992 оны 11 сарын 23-нд Теннесси муж улсын Нэшвилл хотод рок дуучин Билли Рэй Сайрус болон Летисиа Тиш нарын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг эх нь охиноо гайхалтай зүйлүүдийг хийж чадна хэмээн бэлгэдэж Дестини Хөүп (Destiny Hope) буюу итгэл найдварын хувь тавилан гэсэн утгатай нэр өгчээ. Харин Сайрус багадаа дандаа инээж явдаг байсан учир түүнийг "Smiley" гэж дууддаг байсан бөгөөд энэ нэрнээс нь Майли гэдэг 2 дахь нэрийг нь өгчээ.

9 насандаа "Док" гэдэг телевизийн олон ангит цувралд Кайл гэдэг бяцхан охины дүрийг бүтээж кинонд тоглох гараагаа эхэлсэн юм. 11 настайдаа Дисней хүүхдийн сувгийн жүжигчний шалгаруулалтад тэнцсэн бөгөөд ороод удаагүй байхад нь Дисней компаний ерөнхийлөгч Гэри Марш түүнд "Ханна Монтана" хэмээх телевизийн олон ангит цувралд тоглох санал тавьсан бөгөөд энэ кино нь өсвөр насны супер одын тухай өгүүлдэг юм. Киноны нээлтийн үеэр Дисней компаний ерөнхийлөгч "Майли энэ дүрд яг тохирсон хүн. Учир нь түүний ямар ч ажлыг чанартай, сэтгэлээсээ гүйцэтгэдэг чанар, авъяас чадвар, мөн амьдралын минут бүрийг хайрладаг чанар нь киноны дүрийн зан чанартай их адилхан учир түүнд энэ дүрийг бүтээхэд дөхөм байсан. Мөн түүний эдгээр чанар нь түүнийг асар том амжилтанд хүргэх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж хэлжээ. Майли энэ саналыг баяртайгаар хүлээн авсан бөгөөд "Ханна Монтана" телевизийн цувралд өөрийн эцгийн хамт тоглох болсон юм. Энэ үеэс түүний амжилтын гараа эхэлжээ. "Ханна Монтана" цуврал гарч эхэлсэн даруйдаа маш олон үзэгчтэй болсон бөгөөд түүний зурагтай хувцас, тоглоомууд шуурга дайрсан мэт хурдан дуусч байлаа. 2006 онд энэ киноны дуунуудаас бүрдсэн "Ханна Монтана" хэмээх 8 дуутай цомог гаргасан билээ. Энэ цомог гарсан эхний 7 хоногтоо 281 мянган хувь борлогдож Биллбордын цомгийн жагсаалтын 1-рт орсон бөгөөд тухайн үедээ хит болж байсан John Legend, My chemical romance нарын амжилтыг эвдсэн юм. Энэ цомог тухайн жилдээ нийт 2 сая орчим хувь борлогдсон билээ.

2007 онд “Hannah Montana 2:meet Miley Cyrus” хэмээх 2 дахь цомгоо гаргасан бөгөөд уг цомог нь хос CD-нээс бүрдсэн байлаа. Эхний CD дээр өмнөхийн адил “Hannah Montana” киноны дуунууд байсан бол нөгөө CD түүний өөрийн дуунуудаас бүрдсэн бөгөөд энэ нь түүний бие даасан анхны уран бүтээл байлаа. Энэ цомог ч мөн Billboard-ийн шилдэг цомгийн жагсаалтын №1-т бичигдсэн билээ. Цомог анхны 7 хоногтоо 326 мянган хувь борлогдсон бөгөөд 6 сарын турш Billboard-ийн шилдэг 10 цомгийн жагсаалтад бичигдсэн юм. Энэ цомог нийт 3 сая хувь борлогджээ. 2007 онд өөрийн анхны бие даасан “Best Of Both” 69 өдрийн аялан тоглолтоо Америкийн мужуудаар хийсэн бөгөөд тоглолтын бүх билет 20 хоногийн дотор борлогдож дуусчээ. 2008 оны 7 сард Miley өөрийн 2 дахь бие даасан цомог “Breakout”-ийг гаргасан. Энэ цомогт Miley-гийн өөрөө бичсэн 2 дуу багтсан бөгөөд тэрээр багаасаа л дуу бичхийг мөрөөдөж байжээ. Уг цомог мөн л Billboard-ийн №1 орсон бөгөөд худалдаанд гарсан эхний 7 хоногтоо 371 мянган хувь борлогдсон юм. Гэвч Mariah Carey-гийн “E=MC2“ цомог гарч эхний 7 хоногтоо 462 мянган хувь худалдаалагдсан учир “Breakout” Billboard-ийн 1-р байраа алдсан юм. Miley 2008 оны Teen choice awards наадмаас шилдэг эмэгтэй залуу дуучин номинацийн эзэн болсон билээ. Энэ ондоо “Оскарын шагнал гардуулах ёслол”-ын “Шилдэг хүүхэлдэйн кино” номинацид нэр дэвшсэн “Bolt” хүүхэлдэйн киноны бяцхан муур Penny-гийн дүрд дуу оруулсан бөгөөд жүжигчин John Travolta-тай хамтран дуулсан “I thought I lost you” дуу нь “Алтан бөмбөрцөг” кино наадмын “Шилдэг киноны дуу” төрөлд шагнал хүртсэн бөгөөд энэ кино нь дэлхий даяар нийт 286 сая долларын ашиг олсон билээ. 2008 оны 11 сард Miley 16 насныхаа төрсөн өдрийг “Disneyland”-д хийсэн бөгөөд 5000 ширхэг тасалбар гаргасан хэдий ч түүний төрсөн өдрийг тэмдэглэхээр ойролцоогоор 100 мянга орчим хүн цугларсан байна. Гэвч зөвхөн 5000 хүн л тасалбар авч чадсан бөгөөд 1тасалбар 250 доллараар борлогдож байсан юм. Харин үлдсэн хүмүүс “Disneyland”-ийн гадаах дэлгэцээр түүний тоглолтыг үзэж байсан юм. 2009 оны 4-р сард “Hannah Montana” цувралыхаа бүрэн хэмжээний киног хийсэн бөгөөд уг кинонд залуу дуучин Taylor Swift “Crazier” дуугаа дуулдаг юм байна. Энэ кино нь нийт 153 сая долларын ашиг олсон бөгөөд одоогоор Miley “Disney” компанийн хийж байгаа “The Last Song” кинонд Veronica Miller гэдэг охины дүрийг бүтээж байгаа юм байна. Miley хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд “Итгэл найдварын хот” нэртэй хүүхдийн эмнэлэгт өөрийн хийсэн тоглолтын тасалбар бүрээс 1 доллар хандивладаг юм байна. Тэрээр хамгийн баян өсвөр насны хүүхдийн жагсаалтын эхэнд 25 сая долларын хөрөнгөөр бичигддэг бол “Harry Potter” киноны гол дүрээр олонд танил болсон Daniel Radcliffe 23 сая долларын хөрөнгөөр 2-р байранд ордог юм байна. Мөн Miley хамгийн бүтээлч өсвөр насны оддын жагсаалтыг тэргүүлдэг бол түүний араас дуучин Taylor Swift, Twilight киноны чонын дүрээр олны танил болсон Taylor Lautner болон Emma Watson нар бичигддэг юм байна.

Miley сүүлд гаргасан “Time Of Our Lives” нэртэй 7 дуунаас бүрдсэн цомог нь одоогоор Billboard-ийн шилдэг 200 цомгийн 5-р байранд явж байгаа бөгөөд энэ цомогт багтсан “Party in the USA” дуу нь одоо Billboard-ийн 6-р байранд явж байна. Тэрээр удахгүй Их Британид аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Miley өөрийг нь бүдүүн гэж хэлхэд хамгийн дургүй гэнэ. Мөн тэрээр одоог хүртэл ээжтэйгээ унтах дуртай бөгөөд энэ талаараа “Өдөржингөө студид дуу бичүүлж, зураг авалтанд ороод их ядардаг. Харин орой ээжийхээ өвөрт ороод унтвал ямар ч амралтаас илүү сайхан байдаг” гэжээ. Тэрээр бусад хүүхдийн адил сургуульд явдаггүй, харин гэрийн багшаар хичээл заалгадаг бөгөөд хичээлдээ ч муугүй гэнэ.

Тэрээр 2008 онд “Time” сэтгүүлээс тодруулсан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан. Мөн тэрээр “Forbes” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн баян 100 од” жагсаалтын 35-р байрт 25 сая долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн бол 2009 оны жагсаалтанд 29-р байрт бичигдэж байна.


Видео клип[засварлах]

Youtube дээрх албан ёсны клипнүүд: