Малага (хөлбөмбөгийн баг)

Малага (исп. Málaga Club de Fútbol) — Испани улсын Малага хотод төвхнөсөн, 2012 он гэхэд Испанийн хөлбөмбөгийн АШТ-ын дээд зиндаанд 34 жил, дунд зиндаанд 34 жил тоглоод байгаа хөлбөмбөгийн баг. 2011/2012 оны Испанийн АШТ-д дөрөвдүгээр байр эзлэсэн, 2012/2013 оны Европын аваргуудын лигт шөвгийн 16-д шалгарч үлдсэн.