Маттиас Теодор Фогт
Маттиас Теодор Фогт | |
---|---|
Төрсөн огноо | 1959 оны 5 сарын 5 |
Үндэс | Герман |
Салбар | Түүх, хөгжим судлал |
Байгууллага | Циттау/Гёрлицийн Их Сургууль |
Төгссөн сургууль | Людвиг Максимилиан их сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Карл Далхаус |
Алдаршсан зүйл | Саксоны соёлын дэд бүтцийн институтын үүсгэн байгуулагч |
Маттиас Теодор Фогт (Герман: Matthias Theodor Vogt, 1959 оны 5-р сарын 5-нд төрсөн) нь соёлын бодлого руу чиглэсэн Германы академич ба Европын холбооны улсууд дахь ардчиллыг сайжруулах зорилгоор соёлын нөхцөл байдлын тухай хэд хэдэн судалгаа хийж байсан байна. 1992 оноос 1995 оны хооронд Фогт нь Саксоны соёлын хуулиудын ерөнхий дүр зургийг боловсруулж,[1] тус хуулиудыг хүлээн зөвшөөрөгдөж батлагдахад нь хувь нэмрээ оруулжээ. 1994 онд тэрбээр Саксоны соёлын дэд бүтцийн институт (Institut für kulturelle Infrastruktur Sachsen)-ыг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн бөгөөд 1997 оноос хойш Циттау/Гёрлицийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн (Hochschule Zittau/Görlitz) Соёлын бодлого болон Соёлын түүхийн профессороор ажиллаж байна. 2012 онд Печийн Их Сургуулийн хүндэт профессор[2] болсон ба 2014 онд Герман Польшийн хамтын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Польшийн Гавьяаны одон (Ordre du Mérite)-гоор шагнуулсан байна.[3] Маттиас Теодор Фогт нь католик шашинтай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Маттиас Теодор Фогт Германы Фрайбург хотноо өсөж торнисон байна. Тэрбээр Кёнигсберг хотоос гаралта, англи хэл судлаач Теодор Спира (1881-1961)-гийн ач хүү юм.[4] Теодор Спираг улс төр, шашны үзэл бодлоос нь болж Национал Социалистууд (Нацистууд) Их Сургуулиас нь хөөсөн байдаг. Мөн тэрбээр дайны дараа Хессений засгийн газарт ажиллаж, Израильтай эвлэрэхэд хувь нэмрээ оруулсан. Фогт нь Андреас Спира (1929-2004)-гийн үеэл,[5] Майнц дахь сонгодог үеийн хэл судлаач , Грегор Фогт-Спирагийн дүү (1956 онд Марбургт төрсөн, латин хэл судлаач), Маркус Фогтын ах юм. (1962 онд Мюнхен хотод төрсөн, нийгэм ёс зүйн мэргэжилтэн)
Фогт нь Базелийн Хөгжмийн Академид Николаус Ухленхутын дор виолончель тоглож сурсан ба дараа нь Атис Тейхманисын дор Фрайбургийн Хөгжмийн Сургуульд суралцжээ. Тэрбээр театрын урлаг, философи, Герман судлал болон хөгжим судлалаар Герман болон Францын их сургуулиудад суралцаж байсан. (Людвиг Максимилиан их сургууль Мюнхен, Шинэ Сорбоннын Их Сургууль, Экс-Марселийн Их Сургууль болон Берлиний Техникийн Их Сургууль). Мюнхенд суралцаж байхдаа Фогт нь Мюнхен болон Дээд Баварийн Еврей нийгэмлэгийн ерөнхийлөгчийн нарийн бичгээр ажиллаж байсан. 1983 онд Клаус Лазарович болон Сюзанна Вилль нарын удирдлага дор урлагийн чиглэлээр магистрын зэрэг горилсон бөгөөд 1988 онд Берлины Техникийн Их Сургуульд Карл Далхаусын дор Философийн доктор зэрэг горилж, мөн 2008 онд Печийн Их Сургуульд докторантын шаардлага хангасан. Фолксвагены сангийн хянагчаар, мөн түүнчлэн Германы Оюутан Солилцооны санд (Studienstiftung) ажилласан. 1983 оноос хойш Фогт герман, англи, франц болон итали хэлээр голдуу Европ, Япон болон АНУ-д лекцүүдээ уншсаар ирсэн.
1979-өөс 1985 оны хооронд Фогт нь Герман болон Австрийн сонинуудад контемпорари (contemporary) хөгжимт театр болон контемпорари хөгжмийн тухай хэд хэдэн нийтлэл хэвлүүлжээ (Frankfurter Allgemeine Zeitung, Neue Zeitschrift für Musik, Österreichische Musikzeitschrift, Falter Wien). Мөн тэрээр Герман (Sender Freies Berlin, Bayerischer Rundfunk, Westdeutscher Rundfunk, Saarländischer Rundfunk), Австри (Österreichischer Rundfunk) болон Францын (Radio France Musique Paris) телевизүүдэд хөгжмийн сэтгүүлчээр ажиллаж байсан.
1986-аас 1989 оны хооронд Фогт нь Байройт фестивалын хэвлэл мэдээллийн албаны даргын алба хашсан.[6] Мөн тэрбээр Зальцбургийн фестивал, Шанхай Хөгжмийн Их Сургууль, Венийн Дуурь, Милан дахь Скалагийн Театр, Руссегийн Дуурь, Московскагийн оперетта, Парис дахь Театр дю Шатле болон Ром дахь Аквариумд ажиллаж байжээ. Фогт нь Луижи Ноно, Лучиано Берио[7] болон Карлхайнц Штокхаузэн нартай Прометео (Prometeo, Un Re in Ascolto and Samstag aus Licht)-гийн дэлхийн нээлтэн дээр хамтран ажилласан байдаг.
Маттиас Теодор Фогт нь Саксоны соёлын бүсүүдийн хуулийн эцэг юм. (Sächsisches Kulturraumgesetz). Энэ нь төрөөс соёлын үйл ажиллагаа болон институтуудыг дэмжих зорилгоор төслүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлж бүс нутгийн захирагчид тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай хууль юм. Тэрээр 1995 оноос Саксоны соёлын бүсүүдэд эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. 1995 оны 11-н сард Саксоны засгийн газрын тэргүүн Курт Биденкопф Фогтод ажилын санал тавьсан боловч тэрбээр татгалзсан байна.[8]
1994 онд их хурлын дарга Ханз Иоахйм Майе болон Маттиас Теодор Фогт нар Саксоны Соёлын Дэд Бүтцийн Институтыг (Institut für kulturelle Infrastruktur Sachsen) үндсэлсэн байна. Үүнээс хойш Фогт нь удирдах алба хашсан байна[9] 2014 онд Германы Бундестагийн ерөнхийлөгч Норберт Ламмерт түүний ажилласан 20 жилийг нь үнэлсэн байна[10].
Фогт нь 1997 онд Циттау/Гёрлицийн Их Сургуулийн Соёл судлал болон менежментийн факультетэд соёлын түүх болон улс төрийн соёлын профессороор ажиллаж эхэлсэн байна. 2001-2005 оны хооронд Дрездений Техникийн Их Сургуульд сургалтын төлөвлөгөө боловсруулахад тусалсан байна. 2002-2010 Пражийн Их Сургууль, 2003 онд Вроцлавын Их Сургууль, 2006 болон 2014 онд Кобэгийн Их Сургууль, 2009 онд Санниогийн Беневентагийн Их Сургууль, 2012 онд Краковын Их Сургууль, 2013 болон 2014 онд Венын Их Сургуульд тус тус лекц уншжээ[11]
1997 онд Фогт Саксоны Соёлын Дэд Бүтцийн Институт болон Циттау/Гёрлицийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн Соёл болон Менежментийн хамтарсан хөтөлбөрийг боловсруулжээ. ЮНЕСКО-гийн ерөнхийлөгч Федерико Майор энэ хөтөлбөрийг сайшаасан байдаг.[12] In 1998 онд энэ хөтөлбөр нь Stifterverband für die Deutsche Wissenschaft шагнал авчээ.
Улс төрийн шинжлэх ухааны үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]1990 оноос хойш Фогт өөрийн анхаарлыг Европт өрнөж буй өөрчлөлтүүдийн соёлын хүчин зүйлс рүү чиглэсэн судалгаа хийхэд хандуулсан. Тэрбээр Герман болон Европын том хотуудаар зогсохгүй, захын жижиг хотуудад болон соёлын бодлого судлалын арга зүйд ардчиллыг бэхжүүлэх сонирхолтой юм.[13][14][15]
2016 онд тэрээр "Цагаачлалын улмаас үүсэх соёлын өөрчлөлтүүд" хэмээх судалгаагаа толилуулсан: Ankommen in der deutschen Lebenswelt (Герман ертөнцөд ирсэн нь).[16] Энэ судалгаа нь өмнө судлагдаж байсан Minderheiten- und Fremdenfreundlichkeit am Wiederbeginn europäischer Staatlichkeit буюу (Нийгмийн цөөнх болон цагаачдыг нааштайгаар хүлээн авах нь Европыг нэгтгэн төвхнүүлэхэд зөв зүйтэй шийдэл болно[17]), Der Fremde als Bereicherung буюу (Гадаадын цагаачдыг нутагшуулах)[18] мөн Minderheiten als Mehrwert (Нийгмийн цөөнхийн амьдралын чанарыг дээшлүүлэх) гэх мэт судалгааны ажлууд дээр суурилан хийгдсэн.[19] Энэ бүх судалгаа нь Коллегиум Понтеш, Герлиц-Згожелец-Зжорелец гурван улсын хамтарсан ахисан түвшний судалгааны байгууллагын судалгааны арга зүй дээр сууртлан хийгдсэн. 2002-2009 оны үед уг байгууллага нь Герман, Польш болон Чехийн элчин сайд нарын ивээл дор Европ дахь нийгмийн хамтын холбооны тухай үндсэн асуудлаар судалгаа хийсэн.
Фогт нь түүнчлэн принципала-агента буюу бүс нутаг (том, жижиг хотууд, аймаг сумд, тосгон суурин газрууд) гэх мэт нийгмийн хэсэг тус бүрийг тухайн оршин суугаа нутгийнхаа төлөөх сэтгэлтэй болгох зорилготой судалгаа хийсэн.[20][21][22][23][24]
Бундестагийн "Герман дахь соёл" судалгааны багт зориулж Фогт "Германы соёлын амьдралд сүм хийд болон шашны байгууллагуудын оруулсан хувь нэмэр" гэх эрдэм шинжилгээний ажил хийсэн.[25]
Нийгмийн цөөнхийн тухай бодлогын хүрээнд тэрээр Кавказ дахь Сербүүдийн асуудлаар судалгаа хийсэн.[26][27]
Фогт нь Europäisches Journal für Minderheitenfragen / Нийгмийн цөөнхийн тухай судалгааны сэтгүүл (Вен, Берлин), Rivista Interdisciplinare di Studi Europei / Салбар хоорондын Европын тухай судалгааны шүүмжүүд RISE (Неапол), Соёлын Менежмент – Kulturmanagement – Zarządzanie Kulturą (гурван хэлээр) болон Towarzystwo Doktorantów Uniwersytetu Jagiellońskiego (Краков).[28]
Тэрбээр 400 гаруй ном зохиол, нийтлэл бичиж, редакторлаж, хамтран бичсэн байдаг. [29]
Улс төрийн үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Фогт нь Христийн Ардчилсан Холбоо (ХАХ/CDU)-ны гишүүн юм. Германы ардчилсан хэлбэрийн намууд түүнээс зөвлөгөө авдаг байна.
Нийгэмд хандсан үйд ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]- 1985-1986: Еврэйн хядлагад зориулсан дурсгалыг Берлиний Тиргартен дүүрэгт Иноүэ Фүмикацү, Иерусалим[30] Мартин Сперлих, Берлин нарын хамт босгожээ
- 1991-1994: Тегернзе дахь олон улсын хөгжмийн фестивалын удирдах зөвлөлийн гишүүн (Найруулагч: Наталья Гутман).
- 1993-1998: Плауэн дахь Э. О. Плауэнын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн (Захирал: Уильям Дему).
- 1998 оноос хойш: Brückepreis олон улсын хамтын үйл ажиллагааны шагналт нийгэмлэгийн гишүүн.[31]1999 Захирал (Лауреат: Фрейя фон Мольтке, лаудатор: Владислав Бартошевский), 2000 (лауреат: Арно Лустигер, лаудатор: Волк Биерманн).
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- 1998 Stifterverband für die Deutsche Wissenschaft шагнал (Герман)
- 2000 Франц Кафка медаль, Прага (Чех)
- 2000 Европын Урлагийн холбооны шагнал, Брюссель (Бельги)
- 2012 Этвеша Йожефын Академийн медаль, Баяа (Унгар)
- 2014 Польш улсын Гавьяаны одон
Түүвэр бүтээлүүдээс
[засварлах | кодоор засварлах]- with Erik Fritzsche, Christoph Meißelbach: Ankommen in der deutschen Lebenswelt. Migranten-Enkulturation und regionale Resilienzstärkung. Geleitwort von Rita Süssmuth und Nachwort von Olaf Zimmermann. Europäisches Journal für Minderheitenfragen Vol. 9 No. 1-2 2016. Berliner Wissenschafts-Verlag 2016, ISBN Print: 978-3-8305-3716-8, E-Book: 978-3-8305-2975-0, ISSN Print: 1865-1089, Online: 1865-1097.
- Wie weiter in der Armenienfrage? Ein Vorschlag zu den möglichen politischen Folgerungen aus dem „Ökumenischen Gottesdienst im Berliner Dom anläßlich der Erinnerung an den Völkermord an Armeniern, Aramäern und Pontos-Griechen“ am 23. April 2015 und der „Debatte zu den Deportationen und Massakern an den Armeniern vor 100 Jahren“ im Deutschen Bundestag am 24. April 2015. Europäisches Journal für Minderheitenfragen Vol 8 No 3 2015. Verlag Österreich, Wien 2015.
- with Olaf Zimmermann (Hrsg.): Verödung? Kulturpolitische Gegenstrategien. Beiträge zur Tagung 22./23. November 2013 in Görlitz. Veranstalter: Deutscher Kulturrat und Institut für kulturelle Infrastruktur Sachsen. Edition kulturelle Infrastruktur, Görlitz und Berlin 2013.
- with Katarzyna Plebańczyk, Massimo Squillante, Irena Alperyte (editors): Brain Gain through Culture? Researching the Development of Middle Size Cities in Poland, Lithuania, Italy, Hungary, Germany, and France. DOI 10.1696/KOL-2012. Görlitz 2012.
- with the collaboration of Vladimir Kreck und den Fellows des Collegium Pontes Görlitz-Zgorzelec-Zhořelec: Empfehlungen zur Stärkung der sorbischen Minderheit durch Schaffung eines abgestimmten Selbstverwaltungs-, Kooperations-, Projekt- und Institutionenclusters. Europäisches Journal für Minderheitenfragen Vol. 5 No. 4. Wien 2012. S. 211-430.
- with the collaboration of Isabell Ehrlicher, Amandine Laïk, Carolin Eisner, Ulf Großmann: Kultur für Landberg. Stärkung der Innenstadt durch Aufwertung der kulturellen Infrastruktur sowie Erhalt und Entwicklung der einschlägig genutzten Baudenkmäler. Görlitz 2012.
- What is Cultural Policy? Was ist Kulturpolitik? Czym jest polityka kulturalna? In: Emil Orzechowski et al. (Hrsg.): Vol. III (3) Culture management. Kulturmanagement. Zarządzanie kulturą, Krakau 2010. S. 113–136, 15–39, 213–237.
- with Jan Sokol, Dieter Bingen, Jürgen Neyer und Albert Löhr (Hrsg.): Minderheiten als Mehrwert. (= Schriften des Collegium Pontes. Band VI). Frankfurt am Main u. a. 2010, ISBN 978-3-631-60239-3.
- with Jan Sokol, Dieter Bingen, Jürgen Neyer und Albert Löhr (Hrsg.): Der Fremde als Bereicherung. (= Schriften des Collegium Pontes. Band V). Frankfurt u. a. 2010, ISBN 978-3-631-60233-1.
- with Jan Sokol, Beate Ociepka, Detlef Pollack und Beata Mikołajczyk (Hrsg.): Europäisierung im Alltag. (= Schriften des Collegium Pontes. Band IV). Frankfurt am Main u. a. 2009, ISBN 978-3-631-58033-2.
- with Jan Sokol, Beate Ociepka, Detlef Pollack und Beata Mikołajczyk (Hrsg.): Die Stärke der Schwäche. (= Schriften des Collegium Pontes. Band III). Frankfurt am Main u. a. 2009, ISBN 978-3-631-58032-5.
- with Jan Sokol, Beate Ociepka, Detlef Pollack und Beata Mikołajczyk (Hrsg.): Peripherie in der Mitte Europas. (= Schriften des Collegium Pontes. Band II). Frankfurt am Main u. a. 2009, ISBN 978-3-631-58031-8.
- with Jan Sokol, Beate Ociepka, Detlef Pollack und Beata Mikołajczyk (Hrsg.): Bedingungen europäischer Solidarität. (= Schriften des Collegium Pontes. Band I). Frankfurt am Main u. a. 2009, ISBN 978-3-631-58030-1.
- Der Beitrag der Kirchen und Religionsgemeinschaften zum kulturellen Leben in Deutschland. In: Deutscher Bundestag (Hrsg.): Kultur in Deutschland. Schlußbericht der Enquete-Kommission des Deutschen Bundestages. Deutscher Bundestag, K.-Drs. 15/414b. Regensburg 2008, ISBN 978-3-932581-93-9.
- (Hrsg.): „Kulturräume in Sachsen. Eine Dokumentation. Mit einer photographischen Annäherung von Bertram Kober und dem Rechtsgutachten von Fritz Ossenbühl". (= Kulturelle Infrastruktur Band I). Universitätsverlag, Leipzig 1. Auflage 1994, 2. Auflage 1996, 3. Auflage 1997, ISBN 3-931922-04-9.
- (Hrsg.) Das Gustav-Mahler-Fest Hamburg 1989. Kassel/ Basel/ London/ New York 1991, ISBN 3-7618-1015-6.
- Die Genese der Histoire du Soldat von Charles-Ferdinand Ramuz, Igor Strawinsky und René Auberjonois. Bamberg 1989 (Zugleich Dissertation an der Technische Universität Berlin|TU Berlin 1989).
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Gesetzestext SächsKRG; Vogt, Matthias Theodor (1.
- ↑ Mitteilung der Universität Pécs vom 14.
- ↑ Mitteilung der Polnischen Botschaft zum 12.
- ↑ Anglia – Zeitschrift für englische Philologie.
- ↑ "Universität Mainz: In memoriam Andreas Spira. 1" (PDF). Archived from the original (PDF) on 2014-01-12. Татаж авсан: 2017-08-07.
- ↑ Bernard Levin: „Without question the most beautifully, lavishly and scrupously produced theatrical programmes in the world."
- ↑ Róża Różańska: Różnorodność dodaje życiu barw. (Memento 12. Аравдугаар сар 2013 цахим архивт)
- ↑ Lebenslauf Vogt 2016.
- ↑ Selbstdarstellung des Institutes unter www.kultur.org
- ↑ Festrede von Bundestagspräsident Norbert Lammert im Plenarsaal des Sächsischen Landtages am 12.
- ↑ Vogt, Matthias Theodor (2009): Rapporto relativo al periodo di docenza 05-07/2009 Università degli Studi del Sannio, Benevento, Facoltà i Scienze Economiche e Aziendali | Tätigkeitsbericht zur Kurzzeitdozentur Mai bis Juli 2009 an der Università degli Studi del Sannio, Benevent, Facoltà di Scienze Economiche e Aziendali.
- ↑ Federico Mayor
- ↑ Vogt, Matthias Theodor; Zimmermann, Olaf (2013 Hrsg.
- ↑ Vogt, Matthias Theodor, Sokol, Jan, Ociepka, Beate, Pollack, Detlef, Mikołajczyk, Beata (Hrsg.
- ↑ Vogt, Matthias Theodor: What is Cultural Policy?
- ↑ Vogt, Matthias Theodor; Fritzsche, Erik; Meißelbach, Christoph: Ankommen in der deutschen Lebenswelt.
- ↑ Vogt, Matthias Theodor: De favore peregrinorum.
- ↑ http://kultur.org/publikationen/collegium-pontes/ Der Fremde als Bereicherung
- ↑ http://kultur.org/publikationen/collegium-pontes/ Minderheiten als Mehrwert
- ↑ "Stadt Erlangen: Innenstadtentwicklung: Öffentlich-kulturelle Gebäude in der historischen Innenstadt" (PDF). Archived from the original (PDF) on 2016-06-25. Татаж авсан: 2017-08-07.
- ↑ Vogt, Matthias Theodor unter Mitwirkung von Isabell Ehrlicher, Amandine Laïk, Carolin Eisner, Ulf Großmann: Kultur für Landberg.
- ↑ Vogt, Matthias Theodor; Großmann, Ulf: Szenarien-Entwicklung in der Haushaltsplanung der Stadt Pforzheim für das Südwestdeutsche Kammerorchester Pforzheim.
- ↑ Vogt, Matthias Theodor unter Mitwirkung von Isabell Ehrlicher, Amandine Laïk, Carolin Eisner, Ulf Großmann (2012): Altötting.
- ↑ Vogt, Matthias Theodor: Ruralität als Chance für das 21.
- ↑ Vogt, Matthias Theodor et al.: Der Beitrag der Kirchen und Religionsgemeinschaften zum kulturellen Leben in Deutschland.
- ↑ Vogt, Matthias Theodor unter Mitwirkung von Vladimir Kreck und den Fellows des Collegium Pontes Görlitz-Zgorzelec-Zhořelec: Empfehlungen zur Stärkung der sorbischen Minderheit durch Schaffung eines abgestimmten Selbstverwaltungs-, Kooperations-, Projekt- und Institutionenclusters.
- ↑ Vogt, Matthias Theodor (2015): Wie weiter in der Armenienfrage?
- ↑ Verzeichnis der Fellows des Collegium Pontes Görlitz-Zgorzelec-Zhořelec 2002 bis 2009.
- ↑ Publikationsverzeichnis M. Vogt.
- ↑ Fumikatsu Inoue auf Lernen aus der Geschichte
- ↑ http://www.brueckepreis.de/