МиГ-29

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
МиГ-29
ЗХУ-ын Нисэх Хүчний МиГ-29
Үүрэг/төрөл Агаарт ноёлох сөнөөгч онгоц, олон төрлийн зориулалттай сөнөөгч онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс
Орос
Үйлдвэрлэгч Микоян
Анхны нислэг 1977 оны 10 сарын 6
Танилцуулагдсан 1983 оны 8 сар
Статус Идэвхтэй ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Оросын Нисэх Хүчин
Энэтхэгийн Нисэх Хүчин
Украйны Нисэх Хүчин
Беларусын Нисэх Хүчин
Үйлдвэрлэгдсэн 1982–одоо
Үйлдвэрлэсэн тоо 1,600+[1]
Нэгжийн өртөг US$29 сая[2][3]
Хувилбарууд МиГ-29М
МиГ-29К
МиГ-35

МиГ-29 (орос. Микоян и Гуревич МиГ-29, НАТО код: "Fulcrum" [Фулкрэм]) нь Зөвлөлт Холбоот Улсын Микоян, Гуревичийн товчооны зохион бүтээсэн агаарт ноёлох болон олон төрлийн зориулалттай 4 дэх үеийн тийрэлтэт сөнөөгч онгоц. 1970-аад онд зохион бүтээж эхэлсэн бөгөөд 1983 онд ЗСБНХУ-ын Нисэх хүчинд анх ашигласан.

Дэлхий дахинаа ашиглагдсан байдал[засварлах]

МиГ-29 төрлийн нийт 840 орчим онгоц үйлдвэрлэсэн. Техникийн үзүүлэлтийн хувьд ЗХУ-д ашиглагдаж байснаас илүү доогуур Миг29B 9-12A болон МиГ-29B 9-12B хувилбаруудыг Варшавын гэрээний гишүүн орон болон тус гэрээнд үл харьяалагдах орнуудад экспортоор гаргасан байна. Дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцуудыг ашиглахын тулд нисгэгч нар нь эрчимтэй сургалтад хамрагдсан байх, агаарын довтолгооноос хамгаалах дэд бүтэц сайтай байх, засвар шинэчлэл тогтмол хийх шаардлагатай байдаг тул өөр өөр улсуудад янз бүрийн түвшинд ашигласан байдаг.

Монгол Улсад ашиглагдсан байдал[засварлах]

Одоогоор Монгол Улсад тус онгоцыг ашигладаггүй бөгөөд Монгол Улсын Батлан Хамгаалах Яам ОХУ-аас 4-5 ширхэг МиГ-29 маягийн онгоц худалдан авах тухай мэдээлэл 2011 оны 7 дугаар сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан[4].

Эшлэл[засварлах]

  1. "Products: Military Programs." migavia.ru/eng. Авсан: 2009 оны 9 сарын 23.
  2. France-Presse, Agence. "Russia To Sell 20 MiG-29 Fighters To Myanmar." Defense News, 2009 оны 12 сарын 23.
  3. "Russian MiG-29 Jets 'Attack' China in Myanmar." Правда, 2009 оны 12 сарын 24.
  4. news.mn