Модем

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Модем (англ. Modem, modulator-demodulator) нь аналог болон тоон дохиог хөрвүүлэгч юм. Өөрөөр хэлбэл аналог дохиог тоон систем рүү, тоон системээс аналог дохио руу хөрвүүлнэ. Дамжуулах шугам нь утасны шугам, сүлжээний кабел, радио сигнал байж болно. боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.

Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр 56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон.Модуляци / демодуляци нь аналог сигналыг дижитал руу яг хувиргаж буй хэрэг үнэндээ бус юм. Энэ нь зөвхөн эдгээр 2 сигналын харагдах дүрсийн хувиргалт хийж ингэснээр мэдээг хувиргаж байгаа хэрэг юм. Жишээ нь: давтамж өөрчлөгдөж магадгүй. Тодорхой хугацааны туршид энгийн долгионы цикл нь 1-г дүрсэлж байтал, илүү өндөр давтамжтай долгионы цикл нь яг дээрхтэй адил хугацаанд 0-г дүрслэх боломжтой. Амплитудын тухайд энгийн өндөртэй долгион нь 1-г, арай бага өндөртэй нь 0-г дүрсэлнэ. Эндээс харахад модем нь зөвшилцөл дээр үндэслэгддэг байна. Өөрөөр хэлбэл, дижитал сигнал нь аналог сигнал шиг шууд дамжуулалт хийдэггүй. Эцэст нь цахилгаан холбооны компаниуд нь ISDN, кабель, модем зэргийг боловсруулсан байна.

Модемын боломжууд[засварлах]

Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци, демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг vйлдлvүдийг гvйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бvгдийг дагнан хийдэг. Харин software модем нь бие дааж бvх vйлдлийг хийх боломжгvй бөгөөд vүнийгээ процессортой хамтран гvйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд сайн байх шаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци, демодуляцийг өөрөө гvйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error correction), компресс хийх (Hardware compression) vйлдлийг нь процессор гvйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг. HSP (Host Signal Processing) модемын хувьд дээрх 2 vйлдлийг бие дааж хийх боломжгvй зөвхөн процессор нь гvйцэтгэдэг тул Pentium II 300Mhz -с дээш хурдтай байх шаардлагатай байдаг.

Модемын стандарт протоколууд[засварлах]

Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг.

Модем-ийг сонгох нь[засварлах]

Дамжуулалтын хурд: Ихэнхи модемууд нь энгийн стандарт телефоны шугамыг ашигладаг. Өгөгдлийг дамжуулж буй модемийн хурд нь дамжуулах хурдад нөлөөлнө. Хурдтай модем нь телефоны шугамын ашиглалтыг багасгана. Өгөгдлийн хурдыг bps (bit per second); kbps гэх мэтээр тодорхойлно. Удаан: 1200, 2400, 4800 Дунд зэрэг: 9600, 14400 (факс ийм хурдаар илгээгддэг) Хурдан: 28800, 56000 (56kbps) Статик утасны шугам нь модемийн дамжуулах хурдыг сааруулдаг. Иймд модемийн бусад төрөл болох ISDN, DSL, cable-TV хэрэглэж байна.

Модемын төрлvүд[засварлах]

Модем нь компьютерт суухдаа COM порт болон IRQ эзэлдэг. Мэдээллийг хvлээн авах дамжуулах vйлдлийг зэрэг гvйцэтгэж чадахуйц модемыг full-duplex vйлдэлтэй гэнэ. Харин хvлээн аваад дараа нь дамжуулах эсвэл дамжуулчихаад хvлээн авах боломжтой модемыг half-duplex vйлдэлтэй модем гэдэг.

Бусад модемууд[засварлах]

Модем vйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мөн Rockwell юм.

Гадаад холбоос[засварлах]

[1]