Монголын Үндэсний Их Сургууль

1942 он байгуулагдсан Монгол Улсын Их Сургууль-аас ялгаатай

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл боловсролын салбарт 24 дэхь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 13 салбар сургууль 250 гаруй мэргэжлээр 15000 оюутан, 700 гаруй багшлах боловсон хүчинтэйгээр "Олон улсын тэргүүлэх Их Сургууль" төслийг хэрэгжүүлэн боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль нь Эдийн засаг, Уул уурхай, Барилга инженер, Хууль эрх зүй, Аялал жуулчлал, Математик, Мэдээлэл зүй, Олон улсын харилцаа зэрэг 6 салбар сургууль, 15 тэнхим, 10000 орчим оюутантайгаар 67 мэргэжлийн чиглэлээр, бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Энэ хугацаанд нийт 12 удаа төгсөлт хийж, 3000 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргасан ба нийт төгсөгчдийн 90% нь улс эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд амжилттай сурч ажиллаж байна.

БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Норвеги, Канад, Хайнанын их сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллахаас гадна багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд жил бүр БНСУ, БНХАУ, Канад, Япон, ОХУ-аас мэргэжилтэн багш нар гэрээний дагуу хамтран ажиллаж байна. МҮИС нь сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан ба хамгийн олон мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг их сургууль юм.

Нэрийн маргаан[засварлах | кодоор засварлах]

Тус сургууль Монгол Улсын Их Сургуультай төстэй нэрийг хэрэглэж, төөрөгдөлд оруулдаг гэсэн үндэслэлээр БСШУЯ шүүхэд хандаад буй.