Мооко Шүүрай Экотоба

Самурай Сүэнага Монголчуудын нум сум, галт бөмбөгийн дайралтанд, хоёр дахь хувилбар

Мооко Шүүрай Экотоба (蒙古襲来絵詞 Монголчуудын довтолгооны тухай зурагт тайлбар?) (Мооко Шүүрай Экотоба) нь 1275-аас 1293 оны хооронд Япон хэлээр үйлдсэн хоёр хэсэг зурагт тайлбар бичгэн хуйлмалаас (emakimono) бүрдсэн дурсгал юм. Монголчуудын Япон руу хийсэн довтолгооны үед байгуулсан гавьяа, баатарлаг явдлаа төвийлгөн харуулах зорилгоор энэхүү зурагт хуйлмал бичээсийг самүрай Такезаки Сүэнага захиалж бүтээлгэжээ.

Зохиогч ба зураачийн нэр тодорхой бус. Зурагт хуйлмал бичигт монголын дайран довтлогчид ба японы хамгаалан тулалдагч нарын далайн дээрх, арлын хуурай газар дээрх байлдаануудыг дүрслэн үзүүлсэн байна. Зургийн хэсгүүдийг тайлбар бичгээр таслан хуваасан. Энэхүү хуйлмал бичгийн хэд хэдэн хувилбар буюу 13-р зууны эх бичиг, 18-р зууны үед үйлдсэн хуулбар, Фукуда Тайкагийн гараар зурж хувилсан 19-р зууны үеийн хувилбар, 21-р зуунд сэргээн засч хуулбарласан хувилбарууд хадгалагдаж үлдсэн байна. Анхны эх хувилбарыг Токиогийн хааны ордон дахь Хааны цугуулгын музей-д хадгалж байна.

Зургууд[засварлах | кодоор засварлах]

Нэмж үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Mōko Shūrai Ekotoba – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Okudaira, Hideo (1973). Narrative picture scrolls. Arts of Japan. Vol. 5. Weatherhill. ISBN 978-0-8348-2710-3. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |tome= (help)
  • Conlan, Thomas (2001). In little need of divine intervention: Takezaki Suenaga's scrolls of the Mongol invasions of Japan. Cornell East Asia series. Vol. 113. Cornell University. ISBN 978-1-885445-13-1. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |tome= (help)
  • Tanaka, Ichimatsu (1964). Heiji monogatari emaki, Mōko shūrai ekotoba. Nihon emakimono zenshū (in japanese). Vol. 9. Kadokawa Shoten. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |tome= (help)CS1 maint: unrecognized language (link)
  • Komatsu, Shigemi (1978). 蒙古襲来絵詞 (Mōko shūrai ekotoba). Nihon emaki taisei (in japanese). Vol. 14. Chuokoron-Shinsha. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |tome= (help)CS1 maint: unrecognized language (link)