Мэтгэлцээн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мэтгэлцээн гэдэг нь орчин үед боловсролын сургалт хэлбэрээр ихэвчлэн хэрэглэгддэг тодорхой сэдвийн талаар үнэн-зөв, худал-буруу хоёр талаас нь үндэслэл, нотолгоотойгоор илтгэн мэтгэлцэж, маргалдах арга барил юм. Мэтгэлцээн нь мөн улс төрд хэрэглэгддэг.

Монголчууд эрт үеэс мэтгэлцээний арга барилыг мөн дайралцаа үг хэмээн нэрлэж ирсэн. Мэтгэлцээн нь тодорхой дүрэмтэй байдгаараа хэлэлцүүлгээс ялгарах бөгөөд илүү ялах, тэмцэлдэх шинжтэй юм.

Боловсролын мэтгэлцээнд нотлогч, няцаагч тал хоорондоо өрсөлдөх бөгөөд үүнийг шүүгч шүүж хэн нь сэдвийн шийдлийг зөв тодорхойлж буйг дүгнэдэг.

Өрнөдийн орнуудад тухайлбал, Англи хэлээр Debate, Орос хэлээр Дебаты хэмээн нэрлэдэг.