Нарангэрэлийн Саранцогт нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
1995
|
АХ-ын 74 жилийн ойн баяр наадамд улсын заан Ё.Ишгэнээр дөрөв, улсын заан С.Хүрэлбаатараар тав, улсын заан З.Дүвчингээр зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн.
|
512
|
2004
|
Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн.
|
N/A
|
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
1988
|
Сэлэнгэ аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Ж.Ганзоригт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн.
|
128
|
1991
|
Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Баттуяагаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
|
128
|
1996
|
Орхон аймгийн баяр наадамд улсын харцага М.Дармаабазараар долоо даван түрүүлсэн.
|
128
|
2003
|
Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Батнарангаар долоо даван түрүүлсэн.
|
128
|
2004
|
Орхон аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Н.Баярмагнайд өвдөг шороодон үзүүрлэсэн.
|
128
|