Нарны зайн онгоц

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
НАСА-ын бүтээсэн нарны зайн онгоц Мөрч (нисгэгчгүй алсын удирдлагат)
Дэлхийн нарны илч тусгалтын хэмжээ буюу нарны эрчим хүч хураагдах боломжтой бүсүүд. (Дэлхийн нийт шаардлагтай эрчим хүчийг зурагт 6 цэгээр тэмдэглэсэн хэмжээний нарны эрчим хүчнээс хураах боломжтой буюу одоогийн нийт дэлхийн цахилгааний хэрэглээ 18 тераватт байна.)

Нарны зай хураагуураас цэнэглэгддэг цахилгаан хөдөлгүүрт агаарын төхөөрөмжийг Нарны зайн онгоц гэнэ. Энэ технологи нь одоогоор үүсгэлтийн түвшинд хөгжиж байгаа шавхагдашгүй эрчим хүчийг ашиглагч маш ирээдүйтэй технологи юм.

Анхны нарны зайн онгоц Астрофлайт Санрайзыг 1974 онд АНУ-д цэргийн зориулалт туршилтаар нисгэсэн байна.

Аливаа нисэх төхөөрөмж нь хүн ба ачаа тээхийн тулд маш хөнгөн байх гол хязгаарлалтаас болж нарны зайн онгоцыг голцуу зөвхөн нарны цэнэг хураагуур ба цахилгаан хөдөлгүүр гэсэн үндсэн хөдөлгөх механизмтай ба зарим үед бага зэрэг зай хураагуур нэмж бүтээж байна. Цэнэг хураагч нарны хавтангууд онгоцны далавч ба сүүлэн дээр нарны гэрлийг бүрэн тусгах зориулалттай байрлана. Сэнсийг бага хүчин чадлын нэг ба хэд хэдэн цахилгаан хөдөлгүүрүүд эргүүлдэг.

Бичлэг[засварлах]

  1. СоларИмпульс Швейцарийн Политехникийн дээд сургуулийн туршилтын нарны зайн онгоц.
  2. Хэллеиос НАСА-ын бүтээсэн нарны зайн онгоц.