Паг Гынь-хе
Пак Гын-Хе 박근혜 | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2013 оны 2 сарын 25 2016 оны 12 сарын 9-нөөс бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн – |
---|---|
Төрсөн: | 1952 оны 2 сарын 2 Тэгү хот |
Улс төрийн нам: | Сэнүри нам |
Паг Гын-Хе (үсэг, дуудлагаар тааруулвал Пак Гынь-хеэ; дуугаар нь дөхөмчлөвөл Пак Гэнэхээ; сол. 박근혜; Англи: Park Geun-hye; Орос: Пак Кын Хе; 1952 оны 2 сарын 2-нд Тэгү хотод төрсөн) – 2012 оны 12 сарын 19-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын 18 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон улс төрч эмэгтэй. 2013 оны 2 дугаар сарын 25-нд үүрэгт ажилдаа орсноор БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч (2013—2017) байсан.[1] Тэрээр Өмнөд Солонгосын 1963-1979 оны Ерөнхийлөгч Паг Жон-хийн төрсөн охин бөгөөд 1998 оноос хойш таван удаа улсын хурлын гишүүнээр сонгогдсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1952 оны 2 дугаар сарын 2-нд Тэгү хотод төрсөн ирээдүйн ерөнхийлөгч Паг Жон-Хи (1917-1979), Юк Ён Сү (1925-1974) нарын ууган хүүхэд юм. Пак Гын Хе 1970 онд Сөүлийн ахлах сургуулийг төгссөн бөгөөд 1974 онд Сөүлийн Соганы их сургуульд электрон инженерийн чиглэлээр сурч бакалаврын зэрэг хамгаалсан.
1974 оны 8 дугаар сарын 15-нд Паг Жон-хигийн амийг хөнөөх оролдлогын дараа ерөнхийлөгч өөрөө бэртэж гэмтээгүй, харин түүний эхнэр Юк Ён Сү хүнд шархадаж удалгүй нас барсны дараа Паг Жон-Хи дахин гэрлээгүй байна. Солонгосын "тэргүүн хатагтай"-г албан бусаар том охин Паг Гын-Хе гүйцэтгэж байжээ.
Огцруулалт
[засварлах | кодоор засварлах]2016 оны 10 сард Паг Гын-Хегийн багын найз Чой Сүн-Шилийн үгээр төрийн олон хэргийг хийж байсан уг эмэгтэйг төрийн хэргийг мэдүүлэх зүй бус үйлдлийг хийлгүүлсэн мэдээлэл бүхий ipad олдож хэвлэл мэдээллийнхэнд хүрснээр Пак Гын-Хег огцруулах Солонгосын олон нийтийн эсэргүүцэл эхлэв. Хоёр сарын турш солонгосын олон нийт олон удаа 1-2 сая хүний эсэргүүцлийн жагсаал хийж үүний хариуд Пак Гын-Хе хоёр ч удаа уучилал гуйсан боловч олон нийт түүнийг шууд огцрохыг шаардаж байв. Эцэстээ олон нийтийн тулгалтаар Паг Гын-Хе гол шийдвэрийг Үндэсний Ассамблей шийдэг гэсэн мэдэгдлийг хийснээр 2016 оны 12 сарын 9-нд Солонгосын Үндэсний Ассамблей ерөнхийлөгчөө огцруулах санал хураалт явуулав. Түүнийг түдгэлзүүлэхийг 300 суудалтай Үндэсний Ассамблейн 234 гишүүн дэмжиж буюу нийт саналын гуравны хоёроос 34 илүү санал өгөгдснөөр түдгэлзүүлэхээр болжээ.
2017 оны 3-р сарын 10-нд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх импичментийг санал нэгтэйгээр баталж, үүний дараа ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон. Түүнийг 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр төрийн албан хаагч бус хүмүүст нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгсөн, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилан хорьсон. 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд анхан шатны шүүхээс түүнд 24 жилийн хорих ял, 18 тэрбум воны торгууль ногдуулсан юм.
2021 оны 12-р сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнд өршөөл үзүүлж шоронгоос гарсан байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Guray, Geoffrey Lou (December 19, 2012 at 12:18 PM EDT). "South Korea Elects First Female President -- Who Is She?". PBS NewsHour.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help); More than one of|author=
and|last=
specified (help)
Өмнөх И Мён-баг |
БНСУ-ын ерөнхийлөгч 2013 он — 2017 |
Дараах Мүн Жэ Ин |