Пак Бом

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пак Бом
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэр 박봄, Park Bom → Пак Бом
Бүтэн нэр солон. 박봄 → Пак Бом
Бусад нэр Бом (Bom), Бомми (Bommie),
Женни Пак (Jenny Park)
Төрсөн өдөр 1984 оны 3 сарын 24 (1984-03-24) (30 настай)
Төрсөн газар Өмнө Солонгос, Сөүл
Яс үндэс солонгос үндэстэн
Улсын иргэн Flag of South Korea.svg Өмнө Солонгос (БНСУ)
Ажил үйл дуучин, бүжигчин
Дуулдаг хэл солонгос хэл
Урсгал солонгос поп, бүжигт поп,
ритмт блюз, цахилгаан поп
Төрөл ОАК, телевизийн хөтөлбөр
Танил үе 200‌6 оноос хойш
Хамтлаг «2NE1» (Түэнивань)
Хамтрал Epik High, YG Family
Зууч YG Entertainment

Park Bom (солон. 박봄(1984 оны 3 сарын 24-нд төрсөн) нь Өмнөд Солонгосын уран бүтээлч, Bom нэрээр нь илүү мэднэ. Өмнөд Солонгосын Сөүл хотноо төрсөн бөгөөд англи хэл сурч эхэлсэн үеэсээ эхлэн АНУ-руу явж байсан. Тэрээр охидын хамтлаг болох 2NE1 хамтлагийн гоцлол дуучин нь юм. YG Entertainment-д хамаарагддаг. Bom 2006 оноос эхлэн студийнхаа хамтрагч Big Bang, Lexy болон Masta Wu тай дуугаа бичүүлж эхэлсэн. 2009 онооос эхлэн 2NE1 хамтлагт гоцлол дуучнаар орсноор олны өмнө албан ёсоор гарсан юм. Хамтлагийн нэрийг тэдний 2009 онд гаргасан цомог нь түгээн дэлгэрүүлсэн ба энэхүү цомог нь 2009 оны Солонгосын шилдэг борлуулалттай 3-р цомог болжээ. Харин дараах цомогт Bom-н анх удаагаа ганцаараа дуулсан " You and I" нэртэй дуу нь багтжээ. Энэ дуу Солонгосын үндэсний Gaon Chart-д #1 дуу болон жагсав. Сүүлд нь 2NE1-ний дараагийн цомог (To Aynone)-т нь гарсан ба 120,000 хувилагдан зарагдсан.

Амьдрал болон Ажил[засварлах]

Эртний амьдрал

Park Bom нь Өмнөд Солонгосын Сөүл хотноо төрсөн. 6-р ангид байхдаа АНУ-руу суралцахаар явсан. Ахлах сургуулиа Bethel,ME дахь Gould Academy -д дүүргэсэн ба Lesley University-д сэтгэл судлалын ангид элсэн орсон юм. Ахлах сургуудийн сурагч байх үедээ Mariah Carey-д дуртай болов. Тэрээр хөгжмийн чиглэлээр замнахыг хүсч байсан ч эцэг эхээсээ зөвшөөрөл авч чадахгүй байлаа. Гэсэн хэдий ч түүний нагац эгч нь дэмжиж байсан ба сүүлдээ Berklee Хөгжммийн коллеж-д дуулахын тулд элсэн орж суралцжээ.

2005-2008 оны Ажлын эхлэл

YG Entertainment-д шалгуулахаар хэд хэдэн удаа сорилтод орсон ч хүлээн авахгүй байлаа. Эцэсдээ 3 жилийн дараа нь шуудхан түүнийг дадлагчигчаар авсан нь түүний Хятад болон Япон хэл сурч байх үе байжээ. Big Bang хамтлагтай 3 дуу дуулсан ба 2 клипэнд нь өөрөө тоглосон. Bom Lexy, Red Roc-ын "Baby Boy" болон "Along My Way" зэрэг уран бүтээлүүд дээр нь хамтран ажиллажээ. Мөн тэрээр Samsung Anycall-н сурталчилгааны клипэнд Солонгосын алдарт поп од Lee Hyori-той зэрэгцэн тоглосон, мөн Anycall "Anystar"-н дууг өөрийн хувилбараар G-Dragon болон Gummy-тай хамтран дуулж байжээ.

2009 оноос. 2NE1 болон Өөрийн соло төлөвлөлт

2009 оны эхээр YG Entertainment-н захирал Yang Hyun Suk Park Bom-г гоцлол болгосон 4 гишүүнтэй шинэ хамтлагийг бий болгох тухайгаа зарлажээ. Сүүлд 2NE1 гэсэн нэрээр 4 гишүүнтэй хэмээн зарлагдсан. 2009 оны 3 сарын 28-нд анхныхаа "Lollipop" уран бүтээлээ Big Bang хамтлагийн хамт бэлтгэн гаргасан. Ингээд сураггүй байсан хамтлаг энэхүү уран бүтээлээр нэр нь түгэн гаржээ. "Lollipop" нь Gaon Chart-н #1-д өөрсдийн сингль дуу болон "Fire"-н хамт жагссан. Шаргуу ажиллан "I Don`t Care" дууг мөн гаргасан нь мөн л тэднийг алдаршуулсан. 8 сард I Don`t Care-н ажлыг дуусгасныхаа дараагаар өөрсдийн соло уран бүтээлийг гаргахаар түр зуурын завсарлага авчээ. Bom-н соло уран бүтээл нь " You and I" нэртэйгээр гарч 11 сарын Gaon Chart-д #1 болон жагсчээ. Харин 2-р сард хамтлагаараа "Follow Me" дуугаараа фенүүддээ бэлэг барьсан нь 2 сарын 13-ны Chart-д #1 болжээ. 9 сарын 9-ны өдөр тэд эргэн ирцгээж шинээр гаргах To Anyone цомгийнхоо 3-н шилдэг дууг гаргасан. Энэхүү цомог 120,000 хувь болон борлуулагджээ. 2010 оны Mnet Music Fеstival-д Bom-н "You and I" дуу шилдэг дууны шагналыг авчээ.