Jump to content

Петро Порошенко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Петро Порошенко
Украин: Петро Олексійович Порошенко
Петро Порошенко

Бүрэн эрхийн хугацаа: 2014 оны 5 сарын 25 –

Төрсөн: 1965 оны 9 сарын 26
Болград

Петро Алексеевич Порошенко (Украин: Петро Олексійович Порошенко; Есдүгээр сарын 26, 1965, Болград)[1] нь 2014-2019 онд Бүгд Найрамдах Украйн улсын Ерөнхийлөгч байсан.

Тэрээр 1965 оны есдүгээр сарын 26-нд Одесса мужийн баруун хэсэгт Молдавын хилд ойрхон Болград хотод төржээ. Эцэг - Алексей Иванович Порошенко (1936-2020). Эх - Евгения Сергеевна Порошенко (1937-2004).

1982 онд тэрээр бичиг баримтаа бүрдүүлж, Одесса дахь Тэнгисийн цэргийн дээд сургууль, Киевийн Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, олон улсын эрх зүйн факультетэд тэнцэж, сүүлчийнхийг сонгосон. Тэрээр их сургуулийн хоёр дугаар ангидаа гэрлэсэн. 1984 онд Петр Порошенко их сургуулийн хоёрдугаар курсээс Зөвлөлтийн армид татагдав. Казахстанд Армид алба хааж байхад хүү Алексей нь төржээ. 1986 онд цэргээс халагдаад эргээд Их сургуулийн 3-р ангид орсон.

1989 онд тэрээр Киев Улсын Их сургуулийг "Олон улсын эдийн засгийн харилцаа" мэргэжлээр төгссөн. Жүдо-гийн Спортын мастер. Порошенко 1990 он хүртэл аспирантур, Киевийн их сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны тэнхимийн туслахаар ажиллаж байсан.

"Перестройка" буюу өөрчлөн байгуулалтын 1986-1989 оны үед тэрээр үйлчилгээний төв зохион байгуулж, Украины анхны хоршоодын нэг болжээ. Тус төв нь Зөвлөлтийн аж ахуйн нэгжүүдэд гадаад зах зээлд гарах талаар зөвлөгөө өгөөд зогсохгүй гэрээ байгуулахад нь тусалдаг байжээ.

1993 онд тэрээр "Украины аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын концерн" (Укрпроминвест) ХК-ийн ерөнхий захирал болсон бөгөөд чихэр, боовны хүнсний үйлдвэрүүдэд автомашин, түүхий эд борлуулах бизнесүүдийг нэгтгэсэн.

1996 оноос хойш Порошенко "Винница" чихрийн үйлдвэрийн ХК-ийн хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Үүний дараа 1997-1998 онд Мариуполь, Кременчуг дахь үйлдвэрүүдийг гартаа оруулжээ. 1999 онд Порошенко Карл Марксын нэрэмжит тус улсын хамгийн том Киев чихэр боовны үйлдвэрийн хяналтын багцыг худалдан авсан.

2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Ющенко ялалт байгуулсны дараа Порошенко Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 2005 оны 9-р сард Украины улс төрийн хямралын үеэр Украины улстөрчид авлигын хэрэгт холбогдсон гэж олон нийтэд буруутгаж эхэлсэн тул ерөнхийлөгч В.Ющенко Порошенко болон тэр үед Ерөнхий сайд Юлия Тимошенко тэргүүтэй сайд нарын танхимыг бүхэлд нь огцруулжээ.

2006 оны 3-р сард болсон парламентын сонгуулиар Порошенко "Манай Украин"-ы /Наша Украина/ сонгуулийн блокийн жагсаалтаар Украины парламентад дахин сонгогдсон. Парламентад Санхүү, банкны байнгын хорооны даргаар ажиллаж байсан.

2007 оны 2-р сараас 2010 хүртэл Порошенко Украины Үндэсний банкны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

Украйн Улсын Гадаад хэргийн сайд (Аравдугаар сар 9, 2009 - Гуравдугаар сар 11, 2010)[2], Украйны Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд (Арванхоёрдугаар сарын 3 - Гуравдугаар сарын 23, 2012)[3]. Евромайданын удирдагчдын нэг юм.

2013 онд эхэлсэн Евромайданы үеэр тэрээр жагсагчдыг дэмжиж олонтаа үг хэлж байсан. "Новая газета"-д өгсөн ярилцлагадаа тэрээр "хүнс, ус, түлээгээр хувьсгалыг ивээн тэтгэж байна" гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Виктор Януковичийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулахтай зэрэгцэн Дээд Рада ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 2014 оны тавдугаар сарын 25-нд явуулахаар товлов. Сонгуулийн өмнөх социологийн судалгааны үр дүнгээс харахад Порошенко бүх боломжит нэр дэвшигчдээс хамгийн их дэмжлэг авсан байна.

Ерөнхийлөгчийн танграг өргөх ёслолын ажиллагаа 2014 оны 6-р сарын 7-нд болсон. Украины шинэ ерөнхийлөгчийн баярын арга хэмжээнд гадаадын 23 орны төр, засгийн тэргүүн, парламент, олон улсын байгууллагын тэргүүн, түүнчлэн Украинд итгэмжлэгдсэн дипломат корпусын төлөөлөгчид зэрэг гадаадын 60 орчим албан ёсны төлөөлөгчид оролцов.

2014 оноос 2019 онуудад Украины Ерөнхийлөгч.[4]

2019 оны 1-р сарын 29-нд Порошенко ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвсэн байна. 2019 оны гуравдугаар сарын 31-нд болсон сонгуулийн нэгдүгээр шатны дүнгээр Порошенко 15.94 хувийн санал авч, хоёр дахь шатанд Владимир Зеленскийн араас хоёрдугаар байрт оржээ. Хоёр дахь шатанд тэрээр 24,46 хувийн санал (4,5 сая сонгогч түүнийг дэмжсэн) авсан бол сонгогчдын 73 гаруй хувь нь Зеленскийн төлөө саналаа өгсөн байна. Сонгуулийн албан ёсны дүнг зарлахаас өмнө ч Порошенко ялагдлаа хүлээн зөвшөөрсөн.

Эхнэр - Марина Анатольевна Порошенко (на Переведенцева), Анатолий Михайлович Переведенцевийн охин (1933.03.13 - 20.08.20), Украины ЗХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд, ЗХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх (1985-1985) байсан. Тэрээр 1962 оны 2-р сарын 1-нд Киев хотод төрсөн. Киевийн Анагаах ухааны дээд сургуулийг зүрх судасны эмч мэргэжлээр төгсөөд Киевийн Октябрь дүүргийн клиникийн эмнэлгийн зүрх судасны тасгийн эмчээр ажилласан.

Хүүхдүүд:

  • Алексей (1985 төрсөн),
    • ач хүү — Пётр (2014)
    • ач охин — Елизавета (2016).
  • Евгения (2000 төрсөн),
  • Александра (2000),
  • Михаил (2001).

2014 оны Ерөнхийлөгчийн сонгууль

[засварлах | кодоор засварлах]
  Порошенко
  Добкін

 Commons: Petro Poroshenko – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Порошенко, Петр — министр экономического развития и торговли Украины" (орос хэлээр). Лента.ру. Эх хувилбараас архивласан: 2014-09-11. Татаж авсан: 2014-07-17. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  2. "Срок вступления Украины в НАТО может составить 1-2 года". УНИАН. 3 декабря 2009. Татаж авсан: 2011-11-27. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  3. "ЯНУКОВИЧ ПРИЗНАЧИВ ПОРОШЕНКА". Українська правда (украин хэлээр). 2012-03-23. Татаж авсан: 2012-03-23.
  4. "Протокол Центральноï виборчоï комiсiï" (PDF). Татаж авсан: 2014-06-25.