Полимер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Полимер гэдэг нь бусадтай харьцуулахад олон тооны атомуудаас тогтдог маш том хэмжээний молекулаас бүрддэг юм. Одоо үед химийн аргаар гаргаж авдаг. жишээ нь бүх төрлийн хуванцар орно. түүгээр гэрлийн унтраалгаас өгсүүлээд, балны шингэн, гэр, гэх мэт маш өргөн хэрэглээтэй. .Хуванцар гэдэг нь халаахад зөөлөрч, уян налархай байдалд орж, даралтын дор дурын хэлбэрт орох чадвартай дээд молекулт органик ба элемент органик нэгдэл /полимер/ бөгөөд ингэж нэгэнт олсон хэлбэр нь хөргөх үед эсвэл химийн урвал явагдсаны улмаас хадгалагдаж үлддэг. Хуванцарт хатуу, хагас хатуу, зөөлөн пластикууд хамаарагддаг. Хамгийн анхны хуванцар нь целлюлоид юм. Ихэнх хуванцар цахилгаан тусгаарлах шинжтэй учраас энэ зорилгоор өргөн ашигладаг. Нарны гэрэл, дулаан, хүчилтөрөгчийн нөлөөгөөр хуванцарын бүтэц өөрчлөгдөж исэлдэх болон бусад химийн өөрчлөлт явагдсанаар түүний уян зөөлөн шинж нь багасч хатуу хэврэг болж ус шингээлт нь ихсэх байдлаар хуучралт явагддаг. Энэ өөрчлөлтийн үр дүнд хуванцар эдлэлийн гадаад өнгө үзэмж буурч, гадаргууд нь жижиг ан цав зураас үүсдэг. Энэ үзэгдлийг багасгах ба арилгах зорилгоор хуванцарын бүрэлдэхүүнийг оновчтой сонгох ашиггүй хольцыг арилгаж зайлуулах, бага хэмжээгээр бэхжүүлэгч /хуучралтыг эсэргүүцэгч/ бодисыг нэмэх аргуудыг хэрэглэнэ. Полимерүүд нь хуванцрын бүрэлдэхүүний гол хэсэг учраас хуванцар эдлэл-материалын шинж чанарыг үндсэнд нь тодорхойлдог. Эдгээр нь шинж чанарын хувьд байгалийн давирхайтай төсөөтэй тул нийлэг давирхай гэж нэрлэгддэг. Их молекулт нийлэг давирхайг гаргаж авахдаа бага молекулт нэгдлүүдийг/мономерийг/ полимержих болон поликонденсацийн урвалд оруулах аргыг хэрэглэдэг. Полимерийг бүтцээр нь шугаман, салбарласан, торон тогтоцтой гэж ангилна Шугаман ба салбарласан тогтоцтой нь хатуу ба шингэн байдалд, торон тогтоцтой полимер нь зөвхөн хатуу төлөвт байх чадвартай.  Молекул жин ихтэй, молекул хоорондын таталцах нийлбэр хүчний хэмжээ их учраас шугаман полимерийн гинжин хэлхээний хөдөлгөөн бага байна. Иймээс эдгээр нь халаахад нунжгай шингэн байдалд орох боловч цаашид халаах явцад хий болж ууршдаггүй харин задарна.  Торон тогтоцтой полимер нь хайлах чадваргүй, учир нь гинжнүүдийн хооронд химийн хөндлөн холбоо байдаг. Ийм полимер нь дулаан тэсвэршил сайтай /2000оС түүнээс дээш/ халаахад зөөлөрдөггүй хатуу хэвээр байгаад цаашдын халаалтанд задарч шатна.  Полимерүүд нь тодорхой уусгагчдад уусах чадвартай /уусах чадварт тодорхой хязгаар байдаггүй/ уусмалыг нь цавуу, лак хэлбэрээр ашиглана. Полимерийн шинж чанар нь түүний химийн бүрэлдэхүүн ба молекулын хоёрдогч бүтэц /макромолекулын гинжин хэлхээний харилцан байрлал/-ээр ихээхэн тодорхойлогддог. Полимер нь кристалл ба аморф байдалтай байна. Кристалл полимерийн макромолекул нь бие биетэйгээ харьцангуй эмх цэгцтэй байрласан байхад аморф полимерт эмх цэгцгүй байрласан байдаг.  Эмх цэгц нь сайжрах тусам полимерийн бат бөх, хатуулаг, нягт нь нэмэгдэж уян зөөлөн шинжээ хадгалах чадвар нь буурдаг.  Хуванцарын үйлдвэрлэл эдийн засгийн хувьд үр ашигтай, хаягдалгүй технологитой, өртөг багатай, эдэлгээ сайтай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хуванцарын ерөнхий шинж чанарт түүний хөнгөн авсаархан шинж, механик бат бөх, химийн тэсвэршил, дулаан бага дамжуулах чадвар, цахилгаан тусгаарлах шинж, гоёмсог гадаад байдал зэрэг хамаарагдана. Хуванцар материал нь ямар ч нэмэлт засвар чимэглэл шаарддаггүй, тэрээр гөлгөр гялалзсан гадаргуутай учир гоёмсог байдалтай харагддаг. 2.Бүрэлдэхүүний хувьд хуванцар нь энгийн ба нийлмэл гэж ялгаатай байна. Энгийн хуванцар нь холбогч бодис-нийлэг давирхай ба байгалийн сайжруулсан полимероос тогтох ба бага хэмжээтэй будагч болон бэхжүүлэгч бодис нэмсэн бүрэлдэхүүнтэй байна.  Нийлмэл хуванцар нь полимероос гадна их хэмжээний дүүргэгч, зөөлрүүлэгч, зарим тохиолдолд хий үүсгэгч, хатууруулагч бодисыг нэмж агуулсан байна. Хуванцарын бүрэлдэхүүн  Холбогч бодис нь хуванцарын бүрэлдэхүүний гол хэсэг бөгөөд түүний үндсэн шинж чанарыг тодорхойлдог.  Дүүргэгч нь гол төлөв органик ба органик биш нунтаг бодис /элс, тальк/ ширхэглэг материал /хөвөнгийн хаягдал, нэхмэл цаасны өөдөс/ байна. Дүүргэгчийн агуулагдах дээд хэмжээ бүрэлдэхүүний байх ёстой.  Зөөлрүүлэгч нь тосорхуу өндөр температурт буцалдаг байна. Зөөлрүүлэгчийг хуванцарын бүрэлдэхүүнд оруулсанаар түүний хатуу хэврэг шинж нь багасч уян зөөлөн болж, хүйтэнд тэсвэршил нь сайжирна.  Будагч бодис нь нунтагласан пигмент /нөсөө/ органик будагч байна.  Бэхжүүлэгч /ингибитор/ бодис нь гэрэл, дулаан, чийг, агаарын хүчилтөрөгчийн нөлөөгөөр хуванцарт явагдах өөрчлөлт хуучралтыг багасгах, сааруулах үүрэгтэй. Хуванцар бараанд хөдөлмөрзүйн, эрүүл ахуйн, найдвартай байдал, гоо сайхны шаардлага тавигдахаас гадна тодорхой төрөл хамаарагдах эдлэл нь тусгай өвөрмөц шаардлагыг хангасан байна. Хуванцар эдлэлийн хийц нь оновчтой удаан эдэлгээнд тохиромжтой хэлбэр нь энгийн гоё сайхан байх шаардлагатай. 3.Өргөн хэргэлээний бараа үйлдвэрлэхэд хэрэглэгдэж бүх хуванцар нь химийн бүрэлдэхүүн ба физик механикын шинж чанараар мөрдөж байгаа стандарт ТН-ийн шаардлагад тохирсон байна. Шинэ хийцтэй ба шинэ хуванцараар үйлдвэрлэсэн барааны хувьд чанарын үнэлгээг онцгой нарийвчлан явуулж тал бүрийн шалгалт хяналтад хамруулах ёстой. Энэ үед юуны өмнө хуванцарын төрөл, бүрэлдэхүүн зөв сонгогдсон эсэхэд хяналт хийж тогтоодог. Тэрчлэн хуванцар эдлэлийн зориулалтаас хамаарч тэдгээрийн, халуун хүйтэн ус, уусгагч нефть бүтээгдэхүүн химийн бодисуудыг болон гэрэл дулаан, гал хүйтэн ,атмосферын үйлчлэлд тэсвэрлэх байдлыг туршиж шалгадаг. Өнгөтэй хуванцарын хувьд будгийн тогтворшлыг үрж шалгана. Энэн гол төлөв хоол хүнсний зориулалттай эдлэлд ариун цэвэр эрүүл ахуйн болон хмийн туршилтыг үед хор нөлөөгүй бүрэлдэхүүнийг тогтоох зорилготой хийгддэг. Чанарын үнэлгээнд хуванцар эдлэлийн хатуулаг, уян зөөлөн шинж тасралт , шахалт, нугаралт, үрэлт, эсэргүүцэх чадварыг тодорхойлоход онцгой анхаардаг. Энэн туршилтыг гол төлөв үйлдвэрт тусгай бэлтгэсэн стандартын хэлбэр хэмжээтэй материалд хийж бараа судлалын үнэлгээнд чухал ач холбогдолтой. Барааны мэргэжилтнүүд лавлахын тоо материалыг ашиглаж чаддаг байх ёстой. Хуванцар бараа нь ганц зэргээр үйлдвэрлэгддэг. Ариун цэвэр эрүүл ахуйн үнэлгээгэр тухайн хуванцарын бүрэлдэхүүн дэх хорт бодисын хэмжээг тодорхойлдог. Тухайлбал фенол формальдегид зэрэг хорт бодис агуулгатай холбоотой / эдгээр нь хүний мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг./ феноспластыг хүнсний сав суулга хийхэд ашиглаж болохгүй.Хүнсний сав суулга баглаа боодлын материалд эрүүл ахуйн үнэлгээ өгөхдөө эхлээд түүний үнэртэй эсэхийг шалгана. Хэрэв хурч үнэртэй бол бусад туршилт хийхгүйгээр зориулалтаар нь ашиглах боломжгүйд тооцно.

Анх 1980-аад оны эхэнд алдарт ”Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны гэргий Иоко Оно Нью-Иорк хотын эмэгтэйчүүдийг сонирхолтой зүйлдээ уриалан дуудаж, ”цүнхэндээ даавуун тор авч явцгаая” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэний ачаар барууны өндөр хөгжилтөй орнуудад хүнсний бүтээгдэхүүнийг савлахдаа полимерээр хийсэн гялгар уутнаас татгалзжээ. Нью-Иорк хотоос гараагаа эхэлсэн энэ хөдөлгөөн маш эрчимтэй тархаж, 90-ээд оны дунд үе гэхэд Баруун Европ, Латин Америкийн орнууд хүнсний сав баглаанаас өндөр молекултай, полимер эддэл болох гялгар уутыг бүр мөсөн шахан гаргаж, цаасан сав баглаа боодлыг хэрэглэх болсон. Олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан, өндөр молекултай органик бодис болох гялгар уут нь газрын хөрсөнд задралгүй 50-80 жил болдог байна. Түүнээс гадна газрын өнгөн хөрсний хамгийн шим тэжээл бүхий ургамлын үндэс, бичил амьд биетүүдийн амьсгалах, нарны гэрлийг хүлээн авах замд хортой нөлөө үзүүлж, тэр хэсэгтээ үхжилтийг үүсгэдэг гэнэ.