Порше Макан

Порше
Порше Макан
Порше Макан

Порше Макан

Макан
Үйлдвэрлэсэн хугацаа: 2014 оноос хойш
Ангилал: SUV
Их биеийн хэлбэр: Комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр
2,0–3,6 литр
(174–324 кВт)
Дизель хөдөлгүүр:
3,0 литр
(155–190 кВт)
Урт: 4681–4699 мм
Өргөн: 1923 мм
Өндөр: 1609–1624 мм
Тэнхлэг хоорондын зай: 2807 мм
Хоосон жин: 1770–1925 кг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Порше Макан нь германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн SUV загварт орох бага оврын бартаат замын тэрэг юм. Анхны танилцуулга 2013 оны 11 сарын 20-нд явагдсан бол 2014 оны эхээр зах зээлд гаргажээ. Энэ загвар нь Порше Каиенне загвараасаа жижиг бөгөөд суурь загвараар Ауди Q5-ыг ашигласан байна. Хууль зүйн үүднээс авч үзвэл Макан нь Ауди Q5-ын өөр нэг хувилбар бөгөөд учир нь Q5-аас тус ангиллын нэршилтийн зөвшөөрлийг авдаг аж. Тус зөвшөөрөлд зааснаар агааржуулагч тусгай төхөөрөмжид хөргөлтийн шингэн R134a-г цаашид ашиглахыг зөвшөөрөх ба харин шинээр хөгжүүлэхийг зөвшөөрдөггүй байна. Маканы бүх үйлдвэрлэлт болон усгралтын ажил Лайпциг дахь Поршегийн үйлдвэрт явагддаг. Энэ загвар Поршегийн тав дахь загварын цуваа юм.[1]

Порше том оврын бартаат замын тэрэг болох Каиенний зах зээлийг нэмэлт шинэ загваруудаар өргөтгөх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ Порше компани нь гадаад өөрсдийн имижийг өөрчлөгдөх байх хэмээн найдаж байгаа аж. Учир нь хятадад гэхэд Поршег алдартай спорт загварын автомашин үйлдвэрлэгч гэдгээс нь илүү том оврын бартаат замын тэрэг үйлдвэрлэгч хэмээн үздэг байна.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Шинээр гарч буй загварын нэр нь Каюун гэх нэртэй байв[2]. Макан (герман бичилт нь: Macan) гэсэн нэр нь малай хэлнээс гаралтай бөгөөд орчуулбал бар гэсэн үг аж. Малай хэлэнд Малай: mat͡ʃɑn гэж дууддаг бол энэ тэргийг Малай: makɑn гэж дуудах ба энэ нь олон хэлэнд дуудах дуудлага нь амар байхаар тооцжээ.

Малай хэлэнд макан (энд c биш к үсэгтэй) гэж бичээд макан гэж дуудаx үг нь хоол гэсэн утгатай юм.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]


Техникийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Бензин хөдөлгүүр
Загвар Цилиндрийн багтаамж Цилиндр Чадал Эргэлтийн
момент
Хурдатгал
0–100 км/ц
Дээд
хурд
Хурдны
хайрцаг
Хэрэглээ
100 км-т
Банкны
эзэлхүүн
Үйлдвэрлэсэн
хугацаа
Mакан1 1984 см³ Цa4 174 кВт (237 м.x.)/5000–6800 350 Нм, 1450–4500/мин-д 6,9 сек 223 км/ц 7-шатлалтай автоматик PDK 7,2–7,5 л 65 л 2014/04-с хойш
Mакан 1984 см³ Ц4 185 кВт (252 м.x.)/5000–6800 370 Нм, 1600–4500/мин-д 6,5–6,7 сек 229 км/ц 7,2–7,4 л 65 л 2016/06-с хойш
Mакан S 2997 см³ Үb6 250 кВт (340 м.x.)/5500–6500 460 Нм, 1450–5000/мин-д 5,4 сек 254 км/ц 8,7–9,0 л 65 л 2014/04-с хойш
Mакан GTS 2997 см³ Ү6 265 кВт (360 м.x.)/6000 500 Нм, 1650–4000/мин-д 5,0–5,2 сек 256 км/ц 8,8–9,2 л 65 л 2015/11-с хойш
Mакан турбо 3604 см³ Ү6 294 кВт (400 м.x.)/6000 550 Нм, 1350–4500/мин-д 4,6–4,8 сек 266 км/ц 8,9–9,2 л 75 л 2014/04-с хойш
Mакан турбо перформанц пакет 3604 cm³ Ү6 324 кВт (440 м.x.)/6000 600 Нм, 1500–4500/мин-д 4,4 сек 272 км/ц 9,4–9,7 л 75 л 2016/09-с хойш
Дизель хөдөлгүүр
Mакан S дизель 2112 2967 см³ Ү6 155 кВт (211 м.x.)/2750–4000 580 Нм, 1750–2500/мин-д 7,7 сек 216 км/ц 7-шатлалтай автоматик PDK 6,1–6,3 л 60 л 2014/09-с хойш
Mакан S дизель3 2967 см³ Ү6 184 кВт (250 м.x.)/3500–4600 580 Нм, 1750–2500/мин-д 6,3 сек 230 км/ц 6,1–6,3 л 2014/-с хойш
Mакан S дизель 2967 см³ Ү6 190 кВт (258 м.x.)/4000–4250 580 Нм, 1750–2500/мин-д 6,3 сек 230 км/ц 6,1–6,3 л 2014/09-с хойш
1 зөвхөн азийн зах зээлд, жишээ нь хятад, япон, тайван, мөн бразил, их британи, ирланд
2 зөвхөн бельги болон норвегийн зах зээлд
3 зөвхөн италийн зах зээлд зориулсан загвар
a цуваа байршилтай хөдөлгүүр
b салаалсан байршилтай хөдөлгүүр

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

 Commons: Порше Макан – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Stefan Voswinkel: Das wird der günstigste Porsche. In Auto Bild, 8. November 2012.
  2. Guido Kruschke: Cajun heißt Macan. (Memento 15. Долоодугаар сар 2013 цахим архивт) In: automobil-produktion.de, 16. Februar 2012.