Пётр Столыпин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пётр Столыпин


Албан тушаал хашсан
1906 оны 7 сарын 21 – 1911 оны 9 сарын 18
Хаан II Николай
Өмнөх Иван Горемыкин
Дараах Владимир Коковцов

Төрсөн 1862 оны 4 сарын 14 (1862-04-14)
Дрезден
Нас барсан 1911 оны 9 сарын 18 (49 насалсан)
Киев
Улс Орос
Гэр бүлийн хүн Ольга Борисовна Нейдхардт

Пётр Аркадьевич Столыпин (орос. Пётр Аркадьевич Столыпин, 1862 оны 4 сарын 14 [Хуучин тооллоор 4 сарын 2]– 1911 оны 9 сарын 18 [Хуучин тооллоор 9 сарын 5]) нь 1906-гаас 1911 онд II Николай хааны Сайд нарын Зөвлөлийн дарга (Оросын ерөнхий сайд) байсан хүн юм. Түүний засаглалын жилүүдэд хувьсгалт бүлэглэлүүдийг нухчин дарж, газар тариалангийн шинэчлэлийг амжилттай хийсэн билээ. Столыпины уг шинэчлэлээрээ жижиг газрын эздийн ангийг бий болгож, ингэснээр тариачдын эсэргүүцлийг намжаана гэж найдаж байсан юм[1]. Тэрээр өөрийн гэсэн улс төрийн хөтөлбөрөө тодорхойлж, томоохон шинэчлэл хийхийг оролдсон Хаант Орос Улсын сүүлчийн төрийн зүтгэлтэн гэгддэг[2].

Эшлэл[засварлах]

  • Conroy, M.S. (1976), Peter Arkadʹevich Stolypin: Practical Politics in Late Tsarist Russia, Westview Press, (Boulder), 1976. ISBN 0-8915-8143-X