Сальвадор Альенде

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сальвадор Альенде


Албан тушаал хашсан
1970 оны 11 сарын 4 – 1973 оны 9 сарын 11
Өмнөх Эдуардо Фрей Монтальва
Дараах Аугусто Пиночет

Чилийн Сенатын 56 дахь ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1966 оны 12 сарын 27 – 1969
Өмнөх Томас Рейес Вичунья
Дараах Томас Пабло Элорца

Албан тушаал хашсан
1938 оны 8 сарын 28 – 1942 оны 4 сарын 2
Өмнөх Мигель Этчебарне Риол
Дараах Эдуардо Эскудеро Форрастал

Төрсөн 1908 оны 6 сарын 26 (1908-06-26)
Вальпарайсо
Нас барсан 1973 оны 9 сарын 11 (65 насалсан)
Сантьяго
Улс Чили
Улс төрийн нам Чилийн Социалист Нам
Нийтийн нэгдэл эвсэл
Гэр бүлийн хүн Хортенсиа Бусси (1940-1973)
Хүүхэд Беатриц Альенде (1943-1977)
Кармен Пац Альенде (1944 онд төрсөн)
Изабель Альенде (1945 онд төрсөн)
Төгссөн сургууль Чилийн Их Сургууль
Мэргэжил Анагаах ухааны доктор
Нийгмийн ажилтан
Шашин Ромын католик
Гарын үсэг
Вэбсайт salvador-allende.cl

Сальвадор Изабелино дель Саградо Корасон де Есүс Альенде Госсенс (исп. Salvador Isabelino del Sagrado Corazón de Jesús Allende Gossens; 1908 оны 6 сарын 26 – 1973 оны 9 сарын 11) нь Чилийн эмч бөгөөд Латин Америкийн түүхэнд ардчилсан сонгуулиар төрийн тэргүүн болсон анхны марксист улс төрч юм[1].

Альенде Чилийн улс төрд 40 орчим жил оролцжээ. Социалист Намын гишүүний хувиар тэрээр сенатор, төлөөлөгчдийн танхимын гишүүн, сайдын албан тушаал хашиж байв. 1952, 1958, 1964 оны Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч 1970 онд дөрөв дэх оролдлогоороо сонгогдож чаджээ.

Тэр аж үйлдвэрийн салбаруудыг нийгэмчлэх, хөдөө аж ахуйг хамтралжуулах бодлого барьж байсан бөгөөд хэт барууны Патриа и Либертад (Эх орон, эрх чөлөө) бүлгийнхний ажил хаялт, Никсоны засаг захиргааны Тагнуулын Төв Газрын эсэргүүцэлтэй тулгарч байлаа[2]. Дээд Шүүх Альендег шүүх засаглалыг өөрийн улс төрийн зорилгодоо ашиглаж байна хэмээн шүүмжилж байсан бөгөөд эцэстээ 1973 оны 8 сарын 22-нд Төлөөлөгчдийн танхим армиас хууль хэрэгжилтийг хангах, байдлыг зохицуулахад оролцох талаар албан ёсоор хүсэлт гаргасан. Түүнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа буюу 9 сарын 11-нд цэргийнхэн Альендег төрийн эрхээс зайлуулж[3], Нийтийн Нэгдэл эвслийн засгийн газрыг түлхэн унагажээ[4][5]. Зэвсэгт хүчин Ла Монеда Ордонг бүслээд байх үед Альенде огцрох бодолгүй байгаагаа зарласан[6] боловч мөн өдрийнхөө орой амиа хорлосон тухай мэдээ дэлхий дахинаа түгжээ[7]. Өөр нэг тайлбараар бол Альенде цэргийнхний бүслэлтээс зугтаж, гадаадын элчин сайдын яаманд хорогдохыг оролдсон боловч түүнд Фидель Кастрогийн бэлэглэсэн автомат буугаар цэргүүд түүнийг буудаж хороосон гэдэг[8]. Альендег нас барсны дараа генерал Аугусто Пиночет Чилид цэргийн хунтын засаглалыг тогтоосон билээ.

2011 оны 1 сарын сүүлчээр Чилийн шүүх Альендегийн үхлийн талаар мөрдлөг явуулах шийдвэр гаргаад байна[9].

Эшлэл[засварлах]

  1. "Profile of Salvador Allende", BBC 
  2. Pipes, Richard (2003). Communism: A History. The Modern Library. ISBN 0812968646. 
  3. Pipes, Richard (2003). Communism: A History. The Modern Library. ISBN 0812968646. 
  4. The Christian Science monitor: Controversial legacy of former Chilean dictator Augusto Pinochet ....Gen. Augusto Pinochet, who overthrew Chile's democratically elected Communist government in a 1973 coup ....
  5. "Chile: The Bloody End of a Marxist Dream... Allende's downfall had implications that reached far beyond the borders of Chile. His had been the first democratically elected Marxist government in Latin America...". Time Magazine.
  6. Salvador Allende's Last Speech
  7. Labarca, Eduardo (2007) Salvador Allende, biografía sentimental, Catalonia, pp.339-405 ISBN 978-956-8303-68-6
  8. Ammar, Alain (2005) Cuba Nostra - Les Secrets D'Etat de Fidel Castro, PLON; Acheve D'Imprimer edition, pp.198-202 ISBN-13 978-2259201155
  9. Chilean Judge Orders Investigation Into Allende’s Death. New York Times. 2011-01-28-д хандсан.

Гадны холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Сальвадор Альенде.