Сергей Сергеевич Разов

Сергей Разов, Дмитрий Медведев нар. БНХАУ, 2010 он.

Сергей Сергеевич Разов (1953 оны 1 дүгээр сарын 28-нд төрсөн) - Зөвлөлтийн болон Оросын дипломатч, ОХУ-ын дипломат албаны гавьяат ажилтан (2013).

1975 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Англи, хятад, польш хэлтэй.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Сургууль төгсөөд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Худалдааны төлөөлөгчийн газар, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Олон улсын харилцааны хэлтэс, Гадаад хэргийн яамны төв аппарат, гадаад дахь ДТГ-т ажиллаж байсан.

  • 1990—1992 онд ЗХУ-ын ГХЯ-ны Алс Дорнод, Энэтхэг-хятадын бүс нутгийн Удирдах газрын дарга.
  • 1992—1996 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
  • 1996—1999 онд ОХУ-ын ГХЯ-ны ТУХН-ын газрын 3 дугаар газрын захирал.
  • 1999—2002 онд ОХУ-аас БНПольш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
  • 2002—2005 онд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд.
  • 2005—2013 онд ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
  • 2013 оны 5 дугаар сараас ОХУ-аас БН Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.

Эдийн засгийн ухааны доктор. 1992 онд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр, хүү, охинтой.