Си хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Программчлалын Си хэл (C programming language) нь 1972 онд Бэлл утасны лабораторийн Дэннис Риччигийн зохиосон Программчлалын хэл юм.

Агуулга

Түүх [засварлах]

Программчлалын Си хэлийг 1972 онд Бэлл утасны лабораторийн (АНУ) компанийн ажилтан Деннис Ритчи UNIX үйлдлийн системийг боловсруулж байх явцдаа зохиожээ. Си хэл нь системийн Программчлалын хэрэгсэл мэтээр бүтээгдсэн байна. Өөрийн онцлог, давуу талуудын ачаар энэ хэл богино хугацааны дотор хэрэглээний болон системийн Программчлалын хамгийн түгээмэл хэл болж чадсан юм. Тиймээс хэдийгээр сургалтын зориулалттай биш боловч компьютерын ухааны боловсролд өргөн хэрэглэгддэг. Си хэлний хөрвүүлэгчид орчин үеийн бараг бүх төрлийн компьютер дээр, UNIX/Linux, MS-DOS, MAC OS, MAC OS/2, Windows, Solaris г.м. үйлдлийн системүүдэд ажиллаж байна.

Си хэл анхнаасаа л цомхон хүрээнд зориулагдсан "ажлын багаж" мэтээр зохиогдсон тул 1989 оныг хүртэл ямар нэгэн стандарт хэлбэрт (албан ёсны хувилбар) ороогүй байжээ. Тийм учраас Си хэлний янз бүрийн хөрвүүлэгч Программыг боловсруулагчид Браиан Керниган, Дэннис Риччи нарын "Программчлалын Си хэл" ("The C Programming Language" 1978) номыг албан бус стандарт лавлах болгон хэрэглэдэг байв. Энэ номын дагуух хувилбарыг ном, сурах бичигт "K&R C" гэж тэмдэглэж заншсан. Иймэрхүү байдалтай байж байгаад 1989 онд ANSI C хэмээх стандарт гарчээ. 1990 онд Олон Улсын Стандартчилалын Холбоо (ISO) ANSI C стандартыг үл ялиг өөрчлөөд ISO C олон улсын стандартыг баталжээ. Үүнээс хойно C99 хэмээх стандарт гарсан. Гэхдээ өнөөдөр дэлхий нийтээр ANSI C стандартыг илүү өргөн хэрэглэж байна. Энэ стандартын үндсэн эх сурвалжаар мөнөөх "Программчлалын Си хэл" (1988) номын 2 дахь хэвлэлийг тооцдог.

Мөн чанар [засварлах]

Дээд төвшний Программчлалын Си хэл нь агуулгын хувьд тун цомхон хэл. Учир нь цөөн тооны хэдэн машины командаар хэлний үндсэн элементүүдийг цогцлуулж чадсан юм. Түүнчлэн Си дээр, яг л ассемблерын хэл шиг доод төвшний Программ бичих бүрэн боломжтой байдаг. Тиймээс Си хэлийг заримдаа дээд төвшний ассемблерын хэл, эсвэл универсал ассемблерын хэл гэнэ. Заримдаа дунд төвшний Программчлалын хэл гэнэ. Си хэлийг ашиглан бичдэг Программ хангамжууд гэвэл:

г.м. болно.

Хэлний үндсэн элементүүд [засварлах]

Цагаан толгой [засварлах]

Си хэлний цагаан толгойд:

" , { } | [ ] ( ) + - /  % \  : '
.  :  ? < = > _  ! & * # ~ ^
  • Үл дүрслэгдэх тэмдэгтүүд: лексемүүдийг нэг нэгээс нь тусгаарлах үүрэг бүхий сул зай, табуляци, шинэ мөрөнд шилжих г.м.

Цагаан толгойн тусламжтайгаар хэлний бусад бүрдэл хэсгүүд болох тайлбар, лексем зэргийг бүтээдэг. Си хэлэнд:

  • идентификаторууд (чөлөөт нэрс)
  • албаны (нөөц) үгс
  • тогтмолууд
  • тэмдэгт мөр төрлийн тогтмолууд
  • үйлдлийн тэмдгүүд
  • тусгаарлагч тэмдгүүд

гэсэн 6 төрлийн лексем байна. Эдгээр лексемүүдийг ашиглан Программын эх кодыг бичнэ.

Толгой Файл [засварлах]

Зарим програмын хэл нь толгой файл ашигладаг.Энэ нь програмчидад эх кодын тодорхой элемэнтдүүдийг ахин ашигладдаг файл болгодог. Си хэлний толгой файлууд нь .h өргөтгөлтэй текст файл байх бөгөөд толгой файлыг програмд холбож өгснөөр түүн дотор тодорхойлогдсон функц, макро, төрөл, тогтмолуудыг хэрэглэх боломжтой болдог. Си хэлэнд дараах стандарт толгой файлд бий. <stdio.h> <math.h> <string.h> <time.h> <float.h>

Мөн үзэх [засварлах]