C++

C++
ПарадигмОлон парадигмт:[1] процедурт, функционал, объект хандлагат, генерик
Гарсан он1983
ЗохиогчБярне Строуструп
Тогтвортой хувилбарISO/IEC 14882:2011 (2011)
ТөрөлжүүлэлтStatic, Nominative
Голлох хэрэгжүүлэлтLLVM Clang, GCC, Microsoft Visual C++, Intel C++ Compiler
Өөрт нөлөөлсөнC, Simula, ALGOL 68, Ada, CLU, ML
Бусдад нөлөөлсөнPerl, LPC, Lua, Pike, Ada 95, Java, PHP, D, C99, C#,[2] Falcon, Seed7
Хэрэгжүүлэхэд хэрэглэсэн хэлC++
Үйлдлийн системCross-platform (multi-platform)
Файлын өргөтгөл.cc .cpp .cxx .c++ .h .hh .hpp .hxx .h++
ВэбсайтNews, status & discussion about Standard C++

C++ (си плас плас эсвэл си нэмэх нэмэх гэж дуудна) нь компайлагддаг, free-form бичилттэй програмчлалын хэл. Өндөр түвшний болон доод түвшний програмчлалын хэлнүүдийн аль алиных нь шинж чанарыг өөрт агуулсан байдаг тул дунд түвшний хэл хэмээн ангилдаг.[3] Императив, объект хандлагат, генерик програмчлалын шинж чанарыг бүрдүүлдэг.

C++ нь хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэлнүүдийн нэг бөгөөд [4][5] олон тооны техник, програм хангамжийн платформ дээр хэрэгжүүлсэн байдаг. C++ ашиглан бичигдсэн програмууд нь гүйцэтгэл сайтай байдаг тул системийн програм, хэрэглээний програм, төхөөрөмжийн драйвер, эмбэддэд програм хангамж, өндөр гүйцэтгэлийн сервер, клиентийн програм, компьютерийн тоглоом гэх мэт энтертайнментийн чиглэлийн програм хангамж бүтээхэд хэрэглэдэг.[6] Маш олон нээлттэй эхийн болон пропритетари компайлерууд байдгаас FSF, LLVM, Microsoft, Intel компаниудын компайлерүүд нь хамгийн өргөн хэрэглээтэй. C++ нь гарсан цагаасаа C#[2], Java гэх мэт олон програмчлалын хэлэнд нөлөөлөх хүчин болжээ.

C++ хэлийг Белл лабораторид 1979 оноос Бярне Строуструп хөгжүүлж эхлэсэн бөгөөд анх C with Classes буюу класстай Си хэл хэмээн нэрлэж байжээ. Ерөнхийдөө Си хэлэнд класс гэх мэт объект хандлагат технологийн шинж чанарыг нэмж өгсөн байна. 1983 онд C++[7] гэж нэрлэсэн бөгөөд "++" операторыг хошин байдлаар хэрэглэжээ (C + C(lasses) = C++). Си хэл дээр класс, виртуаль функц, operator overloading, давхар удамшил, темплейт, exception handling гэх мэт зүйлсийг нэмж, type system болон бусад зарим шинж чанарыг нь өөрчилжээ.

C++ хэлийг Олон Улсын Стандартын Байгууллага (ISO) стандартчилдаг бөгөөд хамгийн шинэ хувилбар нь 2011 оны 9 сард ISO/IEC 14882:2011 нэртэй стандарт болж хэвлэгджээ (албан бусаар C++11 гэнэ).[8] Тус хэлний стандартууд нь 1998 онд анх ISO/IEC 14882:1998 гэж, дараа нь 2003 онд ISO/IEC 14882:2003 гэж гарч байжээ. Одоогийн стандарт болох C++11 нь эдгээрээс илүү олон давуу тал, өргөжүүлсэн стандарт санг агуулна.

Нэмэлтээр унших[засварлах | кодоор засварлах]

  • Abrahams, David; Gurtovoy, Aleksey. C++ Template Metaprogramming: Concepts, Tools, and Techniques from Boost and Beyond. Addison-Wesley. ISBN 0-321-22725-5.
  • Alexandrescu, Andrei (2001). Modern C++ Design: Generic Programming and Design Patterns Applied. Addison-Wesley. ISBN 0-201-70431-5.
  • Alexandrescu, Andrei; Sutter, Herb (2004). C++ Design and Coding Standards: Rules and Guidelines for Writing Programs. Addison-Wesley. ISBN 0-321-11358-6.
  • Dewhurst, Stephen C. (2005). C++ Common Knowledge: Essential Intermediate Programming. Addison-Wesley. ISBN 0-321-32192-8.
  • Josuttis, Nicolai M. (2012). The C++ Standard Library, A Tutorial and Reference (Second ed.). Addison-Wesley. ISBN 0-321-62321-5.
  • Lippman, Stanley B. (1996). Inside the C++ Object Model. Addison-Wesley. ISBN 0-201-83454-5.
  • Vandevoorde, David; Josuttis, Nicolai M. (2003). C++ Templates: The complete Guide. Addison-Wesley. ISBN 0-201-73484-2.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Stroustrup, Bjarne (1997). "1". The C++ Programming Language (Third ed.). ISBN 0-201-88954-4. OCLC 59193992.
  2. 2.0 2.1 Naugler, David (May 2007). "C# 2.0 for C++ and Java programmer: conference workshop". Journal of Computing Sciences in Colleges. 22 (5). Although C# has been strongly influenced by Java it has also been strongly influenced by C++ and is best viewed as a descendant of both C++ and Java.
  3. Schildt, Herbert (1 August 1998). C++ The Complete Reference (Third ed.). Osborne McGraw-Hill. ISBN 978-0-07-882476-0.
  4. "Programming Language Popularity". 2009. Retrieved 16 January 2009.
  5. "TIOBE Programming Community Index". 2009. Retrieved 3 August 2011.
  6. "C++ Applications". Archived from the original on 2011-05-11. Retrieved 2014-03-13.
  7. Stroustrup, Bjarne (7 March 2010). "Bjarne Stroustrup's FAQ: When was C++ invented?". ATT.com. Retrieved 16 September 2010.
  8. "ISO/IEC 14882:2011". ISO. Retrieved 3 September 2011.