Сосорын Шагдар

Сосорын Шагдар
Төрсөн газарЗасаг хан аймгийн Эрдэнэ
дүүрэгч вангийн хошуу (өнөө
Монгол улсын Завхан
аймгийн Баянхайрхан сум)
Амьдарсан нь1888–1938 он (50 насласан)
Амьдарч
асан нутаг
Монгол улсын Хөвсгөл
аймгийн Цагаан-Уул сум
Алдар цол
Бөхийн цолулсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан1924
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (1924)
Шөвгөрсөн2 (1924, 1925)

Сосорын Шагдар (1888 - 1938) нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу буюу одоогийн харьяаллаар Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Бүрд гэдэг газар төржээ. Амьдарлын шаардлагаар тэрээр тухайн үеийн харьяаллаар нэг хошууны нутаг байсан Хөвсгөл аймгийн Цагаан- Уул суманд шилжин суурьших болсноор Хөвсгөл аймгийн харьяат болон бичигдэх болсон байна. Үндэсний бөхийн улсын арслан цолтой. Улсад цөөхөн барилдсан боловч өндөр амжилт үзүүлсэн хүчтэн юм. Аман ярианаас тэрээр нас гүйцсэн сарлагийн бухтай тулан, түрж хөөн эрэг рүү унагаах, айлын бариатай гэрийг гарахдаа тотгоор нь мөрлөн үүдэн хоймрын зайд чирсэн, сарлагийн бүдүүн шар үхрийн ширийг хоёр гараараа цуу татаж байсан зэрэг эгэлгүй хүчтэй хүн байжээ. Түүний хамгийн их олныг шуугиулсан явдал нь жирийн хүний хэмжээнээс хэтэрсэн амжилт буюу 640 кг чулууг өргөсөн гэх яриа юм. Өргөснийг нь нотлох хүн нь тухайн үед байсан бөгөөд одоо тэр чулуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын музейд хадгалагдаж байгаа гэсэн мэдээ бий.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 1924 онд 10 давж түрүүлэн улсын арслан цолд хүрэв
  • Мөн онд уул тайллагын наадамд 6 давж үзүүрлэсэн
  • 1925 онд 7 давжээ